Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН, АН УИХ-д бүлэг байгуулах бол ХҮН нам хэдийгээр найман суудал авч чадсан ч бүлэг байгуулах босгыг давж чадсангүй.

admin@talim.mn
2024/06/29

2024 УИХ-ын сонгуулийн санал хураалт дуусаж үр дүнгээ гаргалаа. Энэ удаагийн сонгуулиар урьдчилсан мэдээллээр МАН 70, АН 42, ХҮН найм, Иргэний зориг ногоон нам дөрөв, "Үндэсний эвсэл" дөрвөн суудал авлаа. Ингэснээр парламентад таван намын төлөөлөл орж чадав.

Тэгвэл намууд авсан суудлынхаа тооноос хамаарч УИХ-д бүлэг байгуулдаг. Өмнө нь найм болон түүнээс дээш гишүүнтэй нам, эвсэл УИХ-д бүлэг байгуулдаг байсан бол 126 гишүүнтэй болж байгаа учраас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж 11 ба түүнээс дээш гишүүнтэй нам эвсэл бүлэг байгуулах өөрчлөлтийг хийсэн. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН, АН УИХ-д бүлэг байгуулах бол ХҮН нам хэдийгээр найман суудал авч чадсан ч бүлэг байгуулах босгыг давж чадсангүй. 
Гэхдээ өнөөдөр ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-д бүлэгтэй болохын төлөө ажиллана гэж хэллээ. Тэрээр "Дэгийн хуулийг ярилцах хэрэгтэй юм байна. Олон улсад нийт санал өгсөн иргэдийнхээ таван хувийн саналыг авсан нам, эвсэл бүлэг байгуулах эрхтэй байдаг бол манайд маш өндөр тоо тавьчихдаг. Бусад улс төрийн хүчнүүдийг төлөвшүүлэхгүй байх зорилготойгоор хоёр нам тохирч байгаад л тоо тавьчихдаг байсан. Гурав дахь намд боломж өгөхгүй гэсэн байдалтай байсан. Харин одоо дахин бол гурван улсын төрийн хүчин орж ирлээ. Тиймээс саналуудаа нэгтгээд бодлогуудаа нэтгээд явах боломж байна уу гэдэг дээр яриа хэлэлцээр хийгээд явах байх" гэлээ. 
УИХ-д бүлэгтэй болсноор нам, эвслүүд хуулийн хэлэлцүүлгийн үед завсарлага авах үндсэн эрхтэй байдаг. Мөн түүнчлэн хэлэлцэх асуудлын дарааллаар саналаа хүргүүлэх, дараалалд өөрчлөлт оруулах, бүлгийн төсөвтэй байх гэх мэт олон давуу талтай байдаг билээ. 
УИХ-ын тухай хуульд бүлэг дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

33.1.1.хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн дотоод, гадаад бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх;
33.1.2.ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;
33.1.3.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;
33.1.4.нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны үед тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авах;
33.1.5.Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;
33.1.6.бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;
33.1.7.нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;
33.1.8.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;
33.1.9.бүлгийн ажлын албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх.
33.2.Бүлэг нь бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг бүлгийн дүрмээр зохицуулна. Бүлгийн ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх бөгөөд хэрэв бүлгийн гишүүдийн тоо 23 ба түүнээс доош бол тухайн бүлгийн ажлын албаны ажилтны тоо 12 хүртэл байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ Өчигдөр
СЭМҮТ-д олон жилийн ноцтой зөрчил илэрч, дарга Г.Анхболдыг чөлөөлжээ Өчигдөр
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцла… Өчигдөр
Булган аймгийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр олгогдож эхэлл… 2025/08/04
Франц улсаас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ 2025/08/01
100 жилээ тэмдэглэх гэж цахилгааны үнийг нэмсэн Эрчим хүчний сайд Б.Чо… 2025/08/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын өвөлжилтийн б… 2025/07/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, … 2025/07/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Юмжаагийн Цэдэнбалын хөшөө… 2025/07/28
Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг зөвхөн “Олон ни… 2025/07/24
АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЛБАН ЁСНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МЭДЭГДЭЛ Г… 2025/07/23
Г.Занданшатар: Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүр… 2025/07/18
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан эхэллээ. 2025/07/09
Худлаа ярьж, хууль зөрчин зүтгүүлсээр Б.Чойжилсүрэн Эрчим хүчний хуули… 2025/07/09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Ул… 2025/07/08
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2025/07/08
Монголбанк: Ахмадуудын тэтгэврийн зээлийг хуучин журмын дагуу 100 хувь… 23 минутын өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД НААДМААС… 35 минутын өмнө
Монголын боксчид дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 13 цагийн өмнө
ШХАБ-ын олон улсын кино наадамд “Эцэг” МУСК-ны найруулагч С.Баттулга “… 13 цагийн өмнө