Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ

admin@talim.mn
2025/08/05

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг.  Ингэхдээ  цаасан и-баримт  бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг.  Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр энэ ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлж байна.

Цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцлон дараах байр суурийг илэрхийлээ.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно.

Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг: Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и- баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна.

Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд: И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, и-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжисанаар дээрх иргэдийн ч и- баримт гээгдэхгүй болох давуу талтай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24