Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа, сэлгээ

admin@talim.mn
2026/09/28

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ажлаа хүлээн аваад хагас жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна. Тэрээр томилогдсоныхоо дараа эрчим хүчний салбарын хүний нөөц, компанийн засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байв. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт бодлогын болон удирдлагын түвшинд хэд хэдэн өөрчлөлт өрнөлөө. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг зохион байгуулж, улмаар говийн бүсийн цахилгаан хангамжийг 99.5 хувийн найдвартай эх үүсвэртэй, тогтвортой цахилгаанаар хангах эрчим хүчний аукционыг хийв. Бодлогын шинэчлэлттэй зэрэгцээд салбарын хүний нөөцөд ч халаа, сэлгээ хийгдэж, Эрчим хүчний зохицуулах хороо болон төрийн өмчит эрчим хүчний компаниудын удирдлага, хөдөө орон нутаг дахь эрчим хүч түгээх газруудад ч ХҮН намынхан халаа сэлгээ хийж байгаа аж.

Бид 10 орчим байгууллагын удирдлагад хийсэн 21 томилгоог тухайн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, томилогдсон хүмүүсийн намтар болон сонгуулийн нэр дэвшигчдийн мэдээлэлтэй тулгав. Эндээс Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” /ЦДҮС/ ТӨХК-ийн удирдлагын зарим томилгоо анхаарал татаж байна. 
undefined

ХҮН намаас нэр дэвшиж байсан хүн ЭХЗХ-ны даргаар томилжээ
ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулууны томилгооны хугацаа дууссантай холбоотойгоор Ерөнхий сайдын захирамжаар Л.Жамбааг тус хорооны даргаар, Б.Амарсанааг орон тооны зохицуулагчаар, Б.Ерэн-Өлзийг орон тооны бус зохицуулагчаар хоёр жилийн хугацаатай томилсон юм. Хорооны даргаар томилогдоод буй Л.Жамбаа нь эрчим хүчний салбарт олон жил ажилласан, ЭХЗХ-нд мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн. Гэхдээ түүний өмнөх улс төрийн замнал нь зах зээлийн шүүгч байх ёстой зохицуулагч байгууллагын хараат бус байдалтай харшиж болзошгүй.
ЭХЗХ нь цахилгаан, дулааны тариф батлах, тусгай зөвшөөрөл олгох зэрэг салбарын компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх шийдвэр гаргадаг зохицуулагч байгууллага. Харин Л.Жамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж, ХҮН-ын дарга Т.Доржхандын ахалдаг Эрчим хүчний салбарын шинэчлэлийн үндэсний хорооны ажлын албыг удирдаж байсан юм.
undefined

Багануурын цахилгаан түгээх сүлжээг уул уурхайн инженер удирдана
Эрчим хүчний салбарын дараагийн анхаарал татаж буй томилгоо бол “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантулгынх. Намтраас нь харахад тэрээр уул уурхайн инженер мэргэжилтэй. 1999–2020 онд Багануурын уурхайд оператор жолооч, диспетчер, механикаар ажиллаж, дараа нь хувийн компанийн захирлаар ажиллажээ. 2024 оноос Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2025–2026 онд “Багануур” ХК-ийн бүтээмж хариуцсан менежерээр ажилласан байна. Мөн тэрээр ХҮН намын Багануур дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байжээ. 
Ер нь цахилгаан түгээх сүлжээний төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эрчим хүчний инженер эсхүл санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, удирдах албан тушаалд 5–8 жил ажилласан байх зэрэг шаардлага тавигддаг. Гэвч БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах 2026 оны долдугаар сарын зар дээр инженер эсхүл эдийн засагч мэргэжилтэй, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн харьцангуй ерөнхий шаардлага тавьжээ.
Д.Гантулгын томилгооны хувьд нэг талаас ХҮН намтай холбоотой улс төрийн замнал, нөгөө талаас уул уурхайн салбарт төвлөрсөн өмнөх ажлын туршлага нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан түгээх сүлжээний үйл ажиллагааг хариуцах компанийн удирдлагад салбарын мэргэжлийн туршлага чухал уу эсвэл гэсэн асуудлыг энэ томилгоо дахин хөндөж байна.
ЦДҮС-ийн хоёр томилгоо мэргэжил, туршлагаараа ялгарч байна 
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний долоон салбарын дарга, ерөнхий инженерийг өнгөрсөн зургаа, наймдугаар сард томилжээ. Тэдний тав нь эрчим хүчний салбарт олон жил ажилласан мэргэжилтэнүүд бол хоёр томилгоо нь бусдаасаа жаахан ялгаатай байна. Энэ хоёр томилгоонд улс төрийн бус, мэргэжлийн шалгуурын асуудал хөндөгдөж байгаа юм.
ЦДҮС ТӨХК-ийн салбарын даргыг компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилдог. Энэ албан тушаалд эрчим хүчний инженер мэргэжилтэй, тухайн салбар нэгжид олон жил ажилласан, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, эрх зүйн мэдлэгтэй байх шалгуур тавьдаг. Диспетчер инженер, ерөнхий инженер зэрэг шат дараалсан албан тушаал хашсан туршлагыг харгалздаг аж. 
Гэтэл Төвийн бүсийн дарга Э.Энхбаяр нь олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Зэвсэгт хүчинд 16 жил нягтлан бодогчоор ажилласан. 2025 онд Дарханы ДЦС-ийн хангамж хариуцсан менежер болж, нэг жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард салбарын даргаар томилогджээ. 
Харин баруун бүсийн дарга Д.Батсайхан нь 2012 онд сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн. Түүний мэргэжлээрээ ажилласан хугацаа нь дөрвөн жил буюу 2013-2017 онд "Дэглий цагаан нисэх буудал"-д гэрэлт суулт, цахилгааны инженер, техникчээр ажиллажээ. Харин 2018 оноос хойших ажлын туршлагынх нь ихэнх нь хэвлэл мэдээллийн салбарт байна. 
Slide 1 of 1



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10