Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав

admin@talim.mn
2026/09/11

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-иас Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны төслүүдийн ерөнхий судалгааны ажлыг дуусгаж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, гүйцэтгэгч аж ахуй нэгж сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Энэ ажлын хүрээнд "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн удирдлагууд Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Лүн сумуудын засаг дарга нартай уулзаж санал солилцон, санамж бичиг байгууллаа. Санамж бичигт "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир, Төв аймгийн Лүн сумын Засаг дарга Б.Наранбат, Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат, Баянчандмань сумын Засаг дарга А.Ууганбилэг нар гарын үсэг зурсан юм.

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК нь Төв аймгийн Батсүмбэр суманд 4 блок 5 давхар бүхий 160 айлын орон сууц, Лүн суманд 2 блок 5 давхар 80 айлын орон сууц, Баянчандмань суманд 3 блок бүхий 5 давхар 120 айлын орон сууцнуудыг тус тус барихаар төлөвлөөд байна. Дээрх гурван сумын нутагт баригдах орон сууцнуудыг "ТОСК" ТӨХХК өөрийн эзэмшлийн газруудад барих бол инженерийн дэд бүтцийн ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдэх юм. Харин барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10