100 жилээ тэмдэглэх гэж цахилгааны үнийг нэмсэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ЭРГҮҮЛЭН ТАТ!

admin@talim.mn
2025/08/01

Увс аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. "Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс нийт 22 тэрбум төгрөг зарцуулсан, тэр дундаа эрчим хүчний салбарт зарцуулагдах ёстой 2 тэрбум төгрөгийг Увс аймагтаа  шийдвэрлэж өгсөн" гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө бахархан ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв. 

Тодруулбал, Увс аймгийн цэнгэлдэх орчмын тог цахилгааныг татах 2 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцаас гаргажээ.  Гэтэл энэ мөнгийг өөрийн хувиасаа олгосон мэтээр Б.Чойжилсүрэн сайд бахархал болгон яриад зогсож буй.

Цахилгаан хангамж дүүрч гэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нутгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтыг хариуцах албан тушаалтан мөн гэж үү? Энэ бол маш том ашиг сонирхол биш гэж үү?

Угтаа бол өнгөрсөн сард гэхэд  ДЦС-3-т томоохон осол гарч, эрдэнэт хүний амь эрсэдээд зогсоохгүй, 50 МВт-ын турбогенератороо шатааж, олон тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Энэ өвөлдөө шатсан турбогенератороо солих боломжгүй гэдгээ ч салбарынхан анхааруулж буй. Гэтэл Салбарын сайдад энэ бүхэн хамаагүй бололтой.

Товчхондоо, хэн сайн хулгайчийг сонгосон аймаг нь тансаг нааддаг, хэдэн төгрөг хулгайлж ирснээрээ ажлаа дүгнүүлдэг жишиг хэвийн үзэгдэл гэж үү.  

Төсвийн мөнгөөр тойргоо ивээн тэтгэдэг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ЭРГҮҮЛЭН ТАТАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ иргэд шаардаж байна. 
Эх сурвалж: Arslan.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10