A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/talim.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/talim.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/admin/web/talim.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/talim.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЛБАН ЁСНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЛБАН ЁСНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

admin@talim.mn
2025/07/23

Анх 2005 оны 12-р сарын 22-ны өдөр Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 4-р хурлын хуралдааны тогтоолоор Бор нуур сумын иргэдээс сүм байгуулахаар ирүүлсэн өргөдөл хүсэлтийг авч хэлэлцсэн тогтоол нь 1-рт Хууль журмын дагуу баримт бүрдүүлж өргөдөл гаргасан борнуур сумын нэр бүхий ИРГЭДЭД “Өлзий бадруулагч хийд” байгуулахыг зөвшөөрсүгэй гэжээ. 2-рт Төр, сүмийн хийдийн харилцааны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хийдийн тэргүүн иргэн Г.Пүрэвбат багшид үүрэг болгосугай гэсэн тогтоол гарч байжээ. Одоогийн бидний ярьж заншсанаар “Аглаг бүтээлийн хийд”-ийг нийт ИРГЭДЭД зориулж барьж байгуулахыг зөвшөөрсөн нь хувь хэн нэгний өмч биш гэдгийг харуулж байгаа юм.

Төв аймгийн Бор нуур сумын төвд байрлах “Өлзий бадруулагч хийдийн харъяа бясалгалын сүмийг Нарт багийн Далын аманд байрлах сүм хийдийн аглаг бясалгалын зориулалттай 2010.01.07 өдрийн, 0201955 гэрчилгээний дугаартай, 02 тоот шийдвэрийг үндэслэн Төв аймгийн газрын албаас тус сүмийг барих газрын гэрчилгээ олгогдсоноор одоогийн Өлзий бадруулагч сүмийн харъяа (Аглаг бүтээлийн хийд) сүмийг байгуулах үйл хэрэг эхэлсэн болно.
2016 оны 03-р сарын 24-ны өдөр “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан тэмдэглэл нь Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2025.04.18 хуулбар нь хүчин төгөлдөр байгаа. Дараах хүмүүсийг удирдах зөвлөлийн гишүүдээр томилсон. Д.Бямбасүрэн лам, Л.Отгонбаатар лам, Ө.Төгөлдөр лам, Б.Санжайжамц лам, Д.Энх-Амар нарыг сонгож баталсугай гэжээ.
Г.Пүрэвбат багш маань Монголын бурхан шашны Урлахуйн ухааны сонин гайхамшгийг харуулсан цогцолцор, бясалгалын төвийг бий болгох зорилгоор бүтээн байгуулалтаа эхлүүлж барилга бүтээн байгуулалтын явц талдаа орж байсан юм. Уг бүтээн байгуулалт нь Монголын нийт ард түмэн, Бурханч багшийн шавь нарын хандив өргөл, хүчин зүтгэлийн үр дүнд бий болж буй билээ. Мөн тухайн орон нутгаг болон бусад аймаг, сумдаас боловсон хүчин бэлтгэж уламжлуулан үлдээх зорилготой гэдгээ удаа дараа айлдаж байлаа. Мөн дээрх удирдах зөвлөлийн гишүүдэд цаашдын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг аман захиасаар айлдсаныг одоогийн удирдах зөвлөлийн гишүүд дор бүхнээ ухамсарлаж багшийн зарлигийг гүйцэлдүүлэх хүсэлтэй байгаа нь зүйтэй бизээ.
Тус нь сүм нь Бурханч лам Г.Пүрэвбат багшийн дэглэсэн хурал уншлага, зан үйл, цагийн болон улирлын чанартай их хурал, уламжлал 2024.04.10-ны өдөр хүртэл тасалдахгүй явж ирсэн болно. Харин өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд БНСУ-ын иргэн Ким Ён Ран, П.Анхаахана, П.Намуун-Очир нар нь “Аглаг бүтээлийн хийд”-ийн удирдах зөвлөл болон Бурханч багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон тэргүүтэй ахан дүүс нийт шавь нарыг үл хүндэтгэн сүм хийдийг эзлэн түрэмгийлж хувьдаа захиран зарцуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд Бурханч багшийн уламжлуулан үлдээсэн хурал номыг тасалдуулж ахан дүүс болон олон шавь нарын хооронд худал үг гарган хутган үймүүлж байгаад харамсалтай байна.
Мөн гэргий БНСУ-ын иргэн Ким Ён Ран нь сүүлийн 10 гаруй жил тусдаа амьдарч байсныг ахан дүүс болон шавь нар нь гэрчилнэ. Гэтэл Бурханч багшийг өөд болсоны дараа Аглаг бүтээлийн хийдийг эзлэн түрэмгийлж суусан ба багшийн аав Б.Ганхүү, ээж Цолмон нарт гэрээслэлийг огт байхгүй гэж нуун дарагдуулсаар байсанд уг гэрээслэлийг ээж нь асуусаар үзэж чадалгүй өөд болсон юм. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр аав болох Б.Ганхүү гуай Монголын нотариачдын танхимд хүсэлт гаргасны хариуд 2018 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэлийн 26 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Энэ нь нийслэлийн тойргийн нотариач Л.Уранчимэгт бүртгэлтэй байгаа хариу ирсэн боловч гэрээслэлийг одоогоор төрсөн аав болох Б.Ганхүү гуай бүрэн олж үзээгүй бөгөөд одоо ч асууж суугаа нь харамсалтай.
Уг гэрээслэлийн нэг хувийг БНСУ-ын иргэн Ким Ён Ран, охидын хамт нуун дарагдуулж байгаад нотариачин Л.Уранчимэгт бүртгэлтэй байгааг Б.Ганхүү гуай мэдээд бэр болон зээ охидын хамт хууль журмын дагуу задлуулах хүсэлт гаргана гэхэд бидэнд гэрээслэлийн нэг хувь байгаа гэж хэнэгчгүй хэлчхээд одоо ч гэрээслэлийг хэн нэгэнд гаргаж танилцуулсан зүйлгүй байгаа юмаа.
Багшийн албан ёсны гэрээслэл гарч ирсэн тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүд бидний зүгээс гэрээслэлд хүндэтгэлтэй хандаж хүлээн зөвшөөрнө.
Цаашид Бурханч багшийн ахан дүүс, нийт шавь нар эв эеийг хичээж буян номондоо шамдахыг уриалж байна.
Хүндэтгэсэн: “Өлзий бадруулагч хийд”-ийн удирдах зөвлөлийн гишүүд



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24