Франц улсаас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ

admin@talim.mn
2025/08/01

“Иргэн Г.Ган-Очир” гэх нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан этгээдийг Монгол Улсаар зогсохгүй Франц Улсаас Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

Г.Ган-Очир нь Монгол Улсад байхдаа бусдын гэрийг галдан шатаасан хэрэгт холбогдон, шалгагдаж байсан. Энэ үедээ буюу 2022 оны долоодугаар сарын 20-ны өдөр гадаад улс руу оргон зугтсан байдаг. Түүгээр зогсохгүй худал мэдээлэл тарааж, бусдыг шантаажилсан хэргээр шалгагдаж байсныг эх сурвалжууд мэдэгдэж байв.

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байгаа Г.Ган-Очир гадаад улсад очсон ч түүний хууль зөрчсөн үйлдэл үргэлжилсээр байгаа ажээ. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр түүнд Францын Улсын Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял ногдуулж байжээ.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу Г.Ган-Очир нь Францын Улсын Rumilly, Douvaine, VeigyFoncenex хотуудад амьдарч байхдаа буюу 2022 оны наймдугаар сарын 28-наас 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хооронд Гэр бүл, хамтран амьдрагч буюу иргэний хуулиар хамтран амьдрах гэрээтэй байсан этгээдийн эсрэг тогтмол хүчирхийлэл үйлдсэн, мөн өөрийн асран хамгаалалтад байсан хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял оногдуулж, эхнэр, хүүхдүүдтэйгээ нэг гэрт амьдрах, холбоо харилцаанд орохыг хориглож байсан.

Энэ мэтээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр жилийн ял авчихаад, “Франц улс намайг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу улс төрийн шалтгаанаар хорьсон” гэж иргэдэд худал мэдээлэл тараасаар байдаг. Хорих ял эдлэх хугацаандаа шоронд өлсгөлөн зарласан, шүүхийн хяналтад гадуур байх үедээ тус улсын нутаг дэвсгэрээс гарч, дахин оргон зугтсан гээд түүний өдүүлсэн асуудал цувардаг.

Тийм ч учраас Францын талаас түүнийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Европын холбооны улсуудаар орогнож байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 4 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10