ЦЕГ: “Ноорог“-ийн залуусын дансаар 85.179 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого, 7.996 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлага хийсэн нь тогтоогдсон

admin@talim.mn
2025/03/20

"Ноорог"-ийн залуусын дансаар эргэлдсэн гэх 9.3 тэрбум төгрөгийн талаарх баримтыг хэвлэлд нээлттэй мэдээлэх талаар цагдаагийн байгууллагаас прокурорт хүсэлт гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокурор зөвшөөрсөн тул цагдаагийн байгууллагаас гүйлгээний мэдээллийг ил болголоо. Тодруулбал,

Төгрөгийн дансуудаар:

  • 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
  • 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,

Валютын дансуудаар:

  • 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
  • 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Түүнчлэн ЦЕГ-аас "Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. 

Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, дээрх гүйлгээнүүдийг хийсэн" гэх мэдээллийг өгөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 30 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10