Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ

admin@talim.mn
2026/07/24

Иргэдийн дунд бухимдал үүсгээд буй махны үнийн өсөлтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.

Тэрээр “Инфляци махны үнэд маш их нөлөөлж байна. Засгийн Газрын тогтоол, албан даалгавруудад төв суурин газрын махны хэрэгцээг өөрсдөө бүрдүүлэх албан даалгавар өгсөн. Үүний хүрээнд аймгууд нөөцөө бүрдүүлэх ажилдаа орж эхэлсэн. Нийслэл нэлээн бодитой ажиллаж байна. Ажлын хэсгээ байгуулсан, худалдан авалтыг хэрхэн зохион байгуулах талаар өчигдөрхөн хурал хийсэн.

Намар мал худалдаж авах, нөөцөө бүрдүүлэх ажил дээр урьд өмнөхөөс илүү хэмжээгээр бэлдэнэ гэсэн том зорилготой байна. Яг одоо хөдөөний малчин малаа хэдээр үнэлэхийг би хэлж мэдэхгүй.

Өнөөдөр өглөө л гэхэд Дэнжийн 1000 дээр хөдөөний төхөөрөх үйлдвэрүүдээс мах ачаад ирсэн гурван машин “хүмүүс авахгүй байна” гээд буцлаа. Тэнд хөдөөнөөс ачиж ирсэн хонины мах 19,000 төгрөг, үхрийн мах 21,000 төгрөгөөр бөөний үнээр байна.

Дорнод аймагт мал төхөөрөх үйлдвэрт маш их адуу, үхэр, хонь байна. Ажиллаад, төхөөрөөд явчихъя гэхээр борлуулалт байхгүй байгааг бичлэгээр явуулжээ. Гэтэл энд мах нэг машинаас нөгөө машин руу очиход л 3000-4000 төгрөг нэмэгдэж байна. Цаашлаад дэлгүүр, захуудад очоод бас дахиад нэмэгдэнэ.

Нийслэл ч махны үнийн асуудлыг шийдэхээр том судалгаа хийж байна. Баруун аймагт Засгийн Газрын тогтоосон хорио цээрийн дэглэм наймдугаар сарын 5-ны Засгийн Газрын хуралдаанаар яригдана. Энэ асуудал шийдэгдэхээр баруун аймгаас малын мах чөлөөтэй орж ирнэ гэсэн хүлээлттэй байна” гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10