Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ

admin@talim.mn
2026/07/24

 “Алтан бөмбөг” шагналыг 2018 онд хүртэж байсан Хорватын хагас хамгаалагч Лука Модрич Италийн “Милан” клубтэй байгуулсан гэрээгээ сунгажээ. Өдгөө 40 настай тэрбээр тус клубт 2027 оны 6 дугаар сарын 30 хүртэл тоглохоор болсон байна.

“Россонери-гийн хагас хамгаалалт дахь гол хүн болох Лука манай клубт ирсэн цагаасаа хойш өөрийн туршлага, ур чадварыг багтаа өвлүүлж, үүний зэрэгцээ даруу зан, асар их хүсэл тэмүүллээрээ ялгарч байлаа. "Россонери" футболкийг  өмссөн дэлхийн хөл бөмбөгийн шилдэг тоглогч тэрбээр өнгөрсөн улиралд 37 тоглолтод оролцохдоо 2 гоол оруулж, шинэ оргилд гарах хүсэл эрмэлзлээ дахин харууллаа” гэж “Милан” клубийн мэдээлэлд дурджээ. Россонери гэдэг нь АС Милан багийн албан бус хоч нэр юм. Итали хэлний rosso (улаан), neri (хар) гэсэн үгсээс гаралтай энэ үг тус багийн өмсгөлийн улаан, хар судалтай өнгийг бэлгэддэг.

Лука Модрич 2025 оны зун чөлөөт агентын хувиар “Милан” клубт шилжин ирсэн юм. Өмнө нь тэрбээр Хорватын Загреб хотын “Динамо” баг, Запрешич хотын “Интер” баг, Боснийн “Зриньски” баг, Английн “Тоттенхэм”, Испанийн “Реал” багт тоглож байв. Ингэхдээ “Реал”-ын бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 4 удаа шалгарч, Испанийн цомыг хоёр удаа, Супер цомыг 5 удаа хүртэж, Аваргуудын лигт 6 удаа түрүүлж, УЕФА-гийн Супер цомыг 5 удаа өргөж, клубүүдийн ДАШТ-д 5 удаа аваргалснаас гадна Тив хоорондын цомыг хүртсэн юм.

Өнгөрсөн улиралд “Милан” баг Италийн ДАШТ-д 5 дугаар байр эзэлсэн тул Аваргуудын лигийн тэмцээнд оролцох боломжгүй болсон бөгөөд ирэх улиралд Европын лигт хүч үзнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10