Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна

admin@talim.mn
2026/07/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва албан тушаалдаа томилогдоод хэдхэн сарын дотор олон жил хойшлогдож, шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудыг шуурхай, шийдэмгий шийдвэрлэж эхэлсэн нь иргэдэд том итгэл төрүүлж  байна.  Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 мкв газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьсан, зоримог шийдвэр бөгөөд Улаанбаатар хотын олон мянган иргэн чин сэтгэлээсээ талархаж, Захирагч таныг цаашид ч энэ чиглэлээрээ тууштай ажиллана гэдэгт итгэн, дэмжиж байна.

Таны иргэдийнхээ төлөө гаргаж буй шийдвэрүүдэд итгэж, "Маршал таун" хотхоны 3000 өрх, 6000 гаруй оршин суугчийн зүгээс бидэнд тулгараад буй шударга бус асуудалд анхаарал хандуулахыг хүсэн, энэхүү саналыг хүргүүлж байна. Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан "Маршал таун" хотхоны ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, тохижилтын бүсээр тусгагдсан хотхоны баруун урд хэсгийн 2779 мкв газрыг 2024 оны захирамжаар иргэний нэр дээр барилгажих талбай болгон олгожээ. Энд амьдарч буй 6000 гаруй оршин суугч, тэр дундаа хүүхэд, настнуудад зориулсан тохижилт бүхий ногоон орчин зайлшгүй хэрэгтэй байхад, энэ шийдвэрээр тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд эрхэм хотын дарга танаас Нийслэл хотын иргэн, 6000 оршин суугчийн эрх ашгийг хамгаалан, СӨХ-дын төлөөлөгч бидэнтэй цаг гаргаж уулзан, дээрх шударга бус асуудлыг таслан зогсоож, тухайн газрыг оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, тоглоомын талбай болгон буцаан үлдээх шийдвэр гаргана гэдэгт бид гүнээ итгэж байна.
Хотын дарга таны эхлүүлсэн шинэчлэлийн бодлого үргэлжлэн үр дүнгээ өгч, Улаанбаатар хот иргэддээ улам ая тухтай, ногоон орчинтой болно гэдэгт итгэн, нийслэл хотын иргэд бид чин сэтгэлээсээ талархаж, таныг цаашид ч дэмжин ажиллах болно. 

"Маршал Таун" хотхоны 3,000 гаруй өрх,
6,000 гаруй оршин суугчдыг төлөөлөн

"Маршал" СӨХ
"Маршал Кинг" СӨХ
"Лакшари Кинг" СӨХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10