Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо

admin@talim.mn
2026/09/09

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтийг нь сонсож, хөгжлийн бодлого, шийдлийн талаар ярилцаж, сонирхсон асуултад нь нээлттэй хариуллаа.

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын хүрээнд нийслэлийн удирдлагууд есөн дүүргийн иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй хамтран ажиллах юм.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын даргын хувьд Багануур дүүргийн хөгжлийн асуудалд маш тодорхой байр суурьтай ажиллана. Хүнгүй газар хөрөнгө оруулалт хийхгүй. Харин хүн ам нь өсөн нэмэгдэж буй, дэд бүтэцтэй, цаашид 100 мянган хүн амьдрах боломжтой Багануур, Багахангай, Налайх дүүрэгт гол анхаарлаа хандуулж, Улаанбаатар хотыг тэлэх бодлого хэрэгжүүлнэ. 2027 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багануур руу чиглэсэн 1.2 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө. Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн жилд 1.8 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай Нүүрс пиролизийн үйлдвэр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэхээс гадна 450 ажлын байр шинээр бий болж, жил бүр гадагш гардаг 350 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээх боломж бүрдэнэ” гэв.

Багануур дүүргийн иргэд орон сууц, ипотекийн зээлийн хүртээмж, цалин хөлс, боловсрол, нийгмийн хамгааллын асуудлуудыг уулзалтын үеэр түлхүү хөндлөө.

Тухайлбал, дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн засвар, шинэчлэлийг хийх, нүүрсээр галладаг сургуулиудын асуудлыг шийдвэрлэж, хүүхдүүдийн сурч, хөгжих орчныг сайжруулах шаардлагатайг эцэг, эхчүүд болон иргэд онцоллоо.

Ахмад настнуудын зүгээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, ахмадуудад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтийг мөн илэрхийлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10