С.Амарсайхан: Фэйсбүүкээр ангийн групп чат нээдэг, үүгээр даалгавраа өгдгийг зогсоож, хаана

admin@talim.mn
2026/07/21

Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийв.

Тэрбээр “Орон сууцны залиланд өртсөн иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой ажлын хэсэг байгуулахаар боллоо. Барьж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаагаар борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулна. Сүүлийн 3 жилд залилангийн 39 мянган гэмт хэрэг гарчээ. Үүнээс орон сууцны захиалга авч иргэдийг залилсан 1167 хэрэг байна.

Хуулийн байгууллага ажиллаж байгаа ч хохирол барагдуулах ажиллагаа удаашралтай байна. Тиймээс хохирлыг богино хугацаанд барагдуулах асуудал Засгийн газрын анхааралд байгааг хэлье.

Мөн ашиг хонжоо хайсан гадаад, дотоодын этгээдүүд зохион байгуулалтайгаар худал мэдээлэл түгээж иргэдийг талцуулж, үндэсний эв нэгдлийг сарниулж, бусниулж, улс орны тогтовортой байдлыг ганхуулж байна. Тиймээс тэдгээр этгээдийг илрүүлэн ажиллаж байгааг сануулъя.

Эрчүүд нь анхиа, арчаагүй, эмэгтэйчүүд нь ёс суртахуунгүй, бизнес эрхлэгч бүгд луйварчид улстөрчид хулгайчид, хүүхэд залуус нь яахаа алдсан мэт нийтээр нь харлуулсан гадаад, дотоодын бүлэглэлүүд төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тагнуул, хууль сахиулах байгууллагууд хаанаас, ямар шугамаар төлбөр авч гүтгэл явуулж буй шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шалгаж байгаа. Тролл хаягуудтай тэмцэх ажил эрчимжсэн.

Хүүхэд багачуудыг фэйсбүүк, группт татан оролцуулах замаар хандалт олж авч эрхэнд нь ноцтой халдаж, үүнийг дагасан гэмт хэргүүд хил хзягааргүй гарч байна.  

Бүх шатны сургуулиудад, сургалтын байгууллагад фэйсбүүкээр ангийн групп чат нээсэн, үүгээр даалгавраа өгдөг болсон. Энэ асуудлыг таслан зогсоож хаана. Фэйсбүүкийг хичээлд ашигладаг биш, сургалтын тусгай сүлжээгээр боловсролын үйл ажиллагааг явуулдаг болно. Үгүй бол фэйсбүүкээр групп нээдэг, даалгавраа хийх нэрээр бүгд фэйсбүүк ордог, ингээд залилан, гэмт хэргийн хохирогч болж байна” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО Өчигдөр
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24