ДУНДГОВЬ: Улаанбаатар–Мандалговь чиглэлийн автозамын их засвар ирэх сард дуусна

admin@talim.mn
2026/07/21

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Улаанбаатар Мандалговь чиглэлийн автозамын 28 километр хэсгийн засварын ажлыг ирэх наймдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Төслийн эхний ээлжийн 12.6 километр замын засварын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас "Тэгш плант" ХХК гүйцэтгэж эхэлжээ.

Одоогоор замын даланг өргөтгөх, хуучин асфальт бетон хучилтыг дахин боловсруулах, цементээр бэхжүүлсэн суурь байгуулах, суурь асфальт бетон хучилт хийх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлж байна. Ажлын явцаас дурдбал, хуучин асфальт хучилтыг 8 километр, цементээр бэхжүүлсэн суурийг 5 километр, суурь асфальтбетон хучилтыг 1.5 километр урт хэсэгт хийгээд байна. Гүйцэтгэгч байгууллагууд нийт засварын ажлыг ирэх наймдугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Улаанбаатар – Мандалговь чиглэлийн авто зам нь нийслэлийг Дундговь, Өмнөговь аймаг болон говийн бүсийн уул уурхай, бүтээн байгуулалт, тээвэр логистикийн гол зангилаатай холбодог стратегийн ач холбогдолтой зам юм.

Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний эрчим нэмэгдэж, замын зарим хэсэгт эвдрэл үүссэнтэй холбоотойгоор үе шаттай засвар, шинэчлэлийг хийж байгаа бөгөөд энэ удаагийн ажил дууссанаар зорчих нөхцөл сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдал нэмэгдэнэ.

Засварын хугацаанд тухайн хэсгийн хөдөлгөөнийг түр замаар зохицуулж байгаа тул жолооч, зорчигчдыг замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг Дундговь аймгийн Замын цагдаагийн газраас зөвлөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10