МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ

admin@talim.mn
2026/07/07

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийнхээ ойд зориулан “Монгол шуудан” ХК-тай хамтран МИАТ 70 шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргаж өнөөдөр нээлтийг нь хийлээ. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай маркийг нээж хэлсэн үгэндээ “МИАТ ТӨХК нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай агаарын замаар холбож, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.

Өнөөдөр анхны шуудангийн маркаа нээж байгаад түүхэн үйл явдалд гэрч болж оролцож байгаадаа баяртай байна. Хамтран ажилласан Монгол шуудан компанийнханд талархал илэрхийлье” гэв. МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн шуудангийн марканд “МИАТ ТӨХК-ийн албан ёсны лого болон тэнгэрт хөөрөн нисэж буй Boeing 787-9 Dreamliner агаарын хөлгийг дүрсэлсэн нь энэ хөлгөөрөө дэлхийн улс орнуудад хүрэх бэлгэдлийг илэрхийлсэн юм.

Манай компани 2023 оноос уг агаарын хөлгийг нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэл, хөгжлийн илэрхийлэл болсон юм” гэлээ. Монгол шуудан компанийн захирал Г.Тэлмэн “Монгол Улс бие даан иргэний агаарын тээврийн салбарыг үүсгэн байгуулсан түүхт 70 жилийн ой тохиож байна. Бидний сорилт ижил бөгөөд төрийн өмнө үүрэг хүлээсэн хоёр байгууллага юм.

Миний өвөө иргэний нисэхэд ажиллаж байсан түүхтэй” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү марк нь МИАТ ТӨХК-ийн 70 жилийн түүхэн замнал, үндэсний иргэний агаарын тээврийн хөгжил, Монгол Улсыг дэлхийтэй холбосон эрхэм үйлсийг мөнхлөн үлдээсэн филателийн үнэ цэнтэй бүтээл юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10