Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс: М.Бадарч, Н.Өсөхбаяр нар энэ жилийн наадамд барилдахгүй

admin@talim.mn
2026/07/06

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Тухайлбал, үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулж, энэ сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн давааг явуулахаар болжээ.

Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба ярихдаа “Баяр наадмын хөтөлбөрт тааруулж долдугаар сарын 10-ны өдөр зөвхөн нэгийн давааг явуулахаар шийдвэрлэсэн. Хоёр болон гурвын даваагаа 11-нд, дөрвөөс хойших буюу цол олгох давааг 12-ны өдөр барилдуулахаар боллоо. Хоёрдугаарт, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас бидэнд албан бичиг ирүүлсэн. Допингоор барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн жагсаалтыг танилцуулсан. Бөхийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор шийтгэл нь дуусаагүй байгаа бөхчүүдийг бүртгэхгүй. Харин зарим нэг бөхийн хувьд Үндэсний их баяр наадмын комисс шийдвэр гаргана. Гуравдугаарт, энэ жил “Уяачдын баяр” илүү өргөн дэлгэр болно. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 13-ны өдөр 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар болсныг мэдэгдэж байна” гэв

Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Одоогоор 260 гаруй бөх бүртгүүлээд байна. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг маргааш гэхэд эцэлэн шийднэ. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допинг илэрсэнтэй бол маргахгүй, харин процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасныг арбитрын шүүх хангаж ажилласан. Гэхдээ энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй. Шүүхийн маргааныг эцэслэн шийдээгүй байгаа, мөн допингийн байгууллагаас барилдуул гэсэн санал ирээгүй. М.Бадарч гардийн хувьд дөрвөн жилээр эрхийг нь хассан тогтоол нь хэвээрээ үйлчилж байгаа. Тиймээс барилдуулахгүй. Одоогийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтон, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жил Адууны баяртай холбоотойгоор найман аймгийн наадмыг долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэрэг багтахгүй байх магадлалтай. Тэгш ой тохиож байгаатай холбогдуулан монгол туургатнуудаас бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгөөд буй. Тувагаас хоёр, Өвөрмонголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн. Одоогоор барилдуулах эсэхийг эцэслэн шийдээгүй. Цолтой бөхчүүд хангалттай их байгаа тул цэргүүдээс барилдуулах боломжгүй” гэв.

Нэг давсан бөхчүүд юу тойрох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Монголчууд есөн хөлт цагаан тугийг 1990-ээд оноос хойш ашиглаж ирсэн. Түүнээс өмнө төрийн далбаагаа тойрдог байлаа. Хэт их туйлшрах дэмий” хэмээн хариуллаа. Өөрөөр хэлбэл, нэг давсан бөхчүүд төрийн далбаагаа тойрох нь ээ. 

Тэгэхээр үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг энэ сарын 10-д эхлүүлэхээр албан ёсоор товлолоо. Нэгийн давааны барилдааныг бөх сонирхогчид үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин хоёр, гурвын давааг наадмын нээлтийн дараа явуулна. Дөрвийн даваанаас хойших барилдаан наадмын хаалтын өдөр буюу 12-нд үргэлжилнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10