Үндэсний их баяр наадам болоход найм хоног үлдлээ. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдахаар болсон. Үүнтэй холбоотойгоор бөхийн барилдааныг гурван өдөр зохион байгуулахаар болсон ба 1 болон 2-ын даваа долоодугаар сарын 10-нд болно. Тэгвэл тус барилдааныг төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэх иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна