Автобус өглөөд заавал эцсийн буудлаас гардаг байсныг буудал бүрээс хөдөлдөг болгожээ

admin@talim.mn
2026/07/01

Нийтийн тээврийн үйлчилгээний гол магистрал гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөний хамгийн их зорчигч урсгалтай М:1 “5 шар Офицеруудын ордон” чиглэлийн эх авалтыг дундын зогсоолуудаас эх авах ажлыг хэрэгжүүлжээ. Ингэснээр автобус өглөө заавал эцсийн буудлаас гардаг байсныг буудал бүрээс хөдөлдөг болгожээ.

Хоёр эцсийн зогсоолоос л бүх тээврийн хэрэгслүүд хөдөлдөг хуваарьтай байсныг өөрчилсөн байна. Цаашид оргил ачааллын үед дайран өнгөрөх бүх зогсоолоос нэгэн зэрэг хөдөлнө.

Жишээ нь, М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл зөвхөн офицеруудын ордон, 5 шар зогсоолоос эх авахгүй. Нэгэн зэрэг бүх зогсоолоос хөдлөх юм.

Энэ зохицуулалт үр дүнтэй байсан тул 2026.06.15-ны өдрөөс гол гудамж замаар явдаг зорчигч урсгал ихтэй М:2, М:3, М:4, М:5 чиглэлүүдийн өглөөний эх авалт буюу хөдлөх цэгийг дундын зогсоолууд болгожээ.

Эдгээр нь автозамын үндсэн тэнхлэгүүд дагуу зорчигч урсгалын 40 орчим хувийн ачааллыг авдаг, үндсэн чиглэлүүд юм. Энэ ажлын үр дүнд дундын зогсоолд автобус хүлээж буй иргэдийн цагийг хэмнэх, тав тухтай, ачаалал багатай зорчих боломжтой. Цаашид бусад чиглэлд дундаас эх авах ажлыг үе шаттай зохион байгуулна гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10