Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 25-28-ны өдрүүдэд орон даяар болж өндөрлөлөө

admin@talim.mn
2026/06/30

Шалгалтын дараах дүн, статистик мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан бөгөөд энэ жил 49 мянга гаруй шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлжээ. Албаныхны мэдээлснээр шалгалт зөрчилгүй, хэвийн зохион байгуулагдсан байна.

МАТЕМАТИК ХАМГИЙН ОЛОН ШАЛГУУЛАГЧТАЙ, НИЙГЭМ СУДЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ БАЙВ

Энэ жил хамгийн олон хүүхэд математикийн шалгалт өгсөн байна. Тодруулбал, 33 мянга 116 шалгуулагч бүртгүүлснээс 94 хувь нь шалгалтад оролцжээ. Үүний дараа англи хэлний хичээлийг 31 мянга 619, нийгэм судлалыг 30 мянга 80 хүүхэд сонгосон байна. Харин шалгалтын ирцээр нийгэм судлалын хичээл 96 хувиар тэргүүлжээ. Англи хэл, химийн хичээлийн ирц 95 хувь, математик, биологи 94 хувь, физик 93 хувь байсан бол орос хэл 84 хувь, түүх 87 хувь, газар зүй 89 хувийн ирцтэй байв.

194 ШАЛГУУЛАГЧ 800 ОНОО АВЧЭЭ

Энэ жил 10 хичээлийн хэмжээнд нийт 194 шалгуулагч 800 оноо авсан байна. Өнгөрсөн онд 163 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил энэ тоо 31-ээр нэмэгджээ. Хичээлээр нь харвал нийгэм судлалаар 47, математикаар 43, англи хэлээр 36, монгол хэлээр 25 хүүхэд 800 оноо авсан байна. Мөн физикээр 14, биологи, химийн хичээлээр тус бүр 10, орос хэлээр тав, газар зүй болон түүхийн хичээлээр тус бүр хоёр шалгуулагч төгс оноо авчээ. Хэрэв шалгуулагчид авсан оноотойгоо санал нийлэхгүй бол Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гаргаж, өөрийн хариултын хуудастай тулгаж шалгуулах боломжтой юм.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 56 ХҮҮХЭД ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГЧЭЭ

Энэ жилийн ЭЕШ-ын нэг онцлог нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийн оролцоо нэмэгдсэн явдал байв. Таван жилийн өмнө 10 хүрэхгүй хүүхэд шалгалт өгдөг байсан бол энэ жил улсын хэмжээнд 56 хүүхэд элсэлтийн шалгалтад хамрагджээ. Тэдэнд зориулж тусгай шалгалтын орчин бүрдүүлж, шаардлагатай хүүхдүүдэд шалгалтын хугацааг сунгах, компьютер ашиглуулах зэрэг зохицуулалт хийсэн байна.

ГАР УТАС АВЧ ОРСОН 22 ШАЛГУУЛАГЧИЙН ДҮНГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ

Шалгалтын үеэр журмын зөрчил ч гарсан байна. Биологи болон математикийн шалгалтын үеэр нийт 22 шалгуулагч гар утас авч орсон нь илэрчээ. Дүрмийн дагуу шалгалтын байранд гар утас авч орохыг хориглодог бөгөөд дээрх шалгуулагчдын дүнг хүчингүй болгосон байна.

ИРЭХ ЖИЛҮҮДЭД БОСГО ОНОО НЭМЭГДЭЖ, SAT-ТАЙ УЯЛДУУЛНА

Боловсролын яам ирэх жилээс их, дээд сургуульд элсэх босго оноог 490 болгож, цаашид 500 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бодлого үргэлжлэх бөгөөд арваннэгдүгээр сард монгол хэлний шалгалт, арванхоёрдугаар сард ЭЕШ-ыг дахин авах юм. Түүнчлэн олон улсын SAT шалгалтыг элсэлтийн шалгалттай уялдуулах ажлыг эхлүүлэхээр болсон байна.  Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээс харахад 800 оноо авсан хүүхдүүдийн тоо өмнөх оноос өсөж, шалгалтын ирц өндөр байлаа. Нөгөө талаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийн оролцоо нэмэгдэж, элсэлтийн тогтолцоонд шинэ өөрчлөлтүүд хийхээр болсон нь энэ жилийн ЭЕШ-ын онцлох үйл явдлуудын нэг байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10