“Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг ажиллуулж байна

admin@talim.mn
2026/06/30

УИХ-ын Тамгын газраас Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” явуулын мэдээллийн төвийг Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 29, 30-нд ажиллуулж байна.


Энэ үеэр иргэдэд парламентын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, хууль тогтоох ажиллагаанд хэрхэн оролцох, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдтэй танилцах, санал өгөх боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж буй юм. Тухайлбал, https://d.parliament.mn/ болон https://petition.parliament.mn/ цахим системийг ашиглан нийтийн өргөдөл, гомдол хэрхэн санаачлах, бодлогын шийдвэр гаргах үйл явцад санал, байр сууриа илэрхийлэх, иргэдийн оролцоог хангах цахим үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө өгч байна.


Үүний зэрэгцээ Парламентын номын сангаас Үндсэн хууль, парламентын ардчилал, хүний эрхийн боловсролтой холбоотой ном, эмхэтгэл, судалгааны бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтэд толилуулж байгаа юм.

Энэ сарын 29-нд УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцах аялалд оролцсон иргэд явуулын мэдээллийн төвөөр зочлон парламентын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, Монгол Улсын парламентын түүхэн хөгжлийг харуулсан “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын индэр, УИХ-ын гишүүний ширээ, сандлын загвар бүхий дурсгалын асарт зургаа авахуулсан иргэдийн тоо цөөнгүй байв. “УИХ-ын үйл ажиллагааг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт асуулт, хариултын “АХА” тэмцээнд иргэд идэвхтэй оролцож, тэргүүн байр эзэлсэн оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.


Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын албан хаагчид Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аяллын зохион байгуулалтыг танилцуулж, “Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Их Хурал”, “Төрийн ордон”, “Парламентын боловсрол”, “Төрийн ордон дахь урлагийн бүтээл” зэрэг ном, гарын авлага, танилцуулгыг иргэдэд хүргэн, сонирхсон асуултад нь хариулж, санал хүсэлтийг нь сонсон эргэх холбоог бүрдүүлэн ажиллаж байна.


Парламентын засаглалтай, парламентат ёсыг төлөвшүүлж байгаа улс орнуудын хувьд жил бүрийн бүрийн зургаадугаар сарын 30-ны өдөр чухал тэмдэглэлт өдөр байдаг. Одоогоос 137 жилийн өмнө буюу 1889 онд Олон улсын парламентын холбоо үүсгэн байгуулсан энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2018 онд “Олон улсын парламентын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ жил Олон улсын парламентын өдрийг дэлхий нийтээр “Эн тэргүүнд хүний эрх” уриатайгаар тэмдэглэж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10