ӨНӨӨДРИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ "ХУЛГАЙЛАХ ХУУЛИУД"-ЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ТӨСӨЛ БАТАЛНА

admin@talim.mn
2026/06/30

Өнөөдөр хуладах УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

2. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

3. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

4. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

5. “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут /

Эдгээр хуулиудаас "Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд" болон “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн барьсан билээ.

"Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсал нь:

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК болон "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлжээ. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993, 1995, 1997 онд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарсан байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болсон байна.

Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй дээрх хоёр компанид хяналт шалгалтаар тогтоогдсон, Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэнээс бусад нийгмийн даатгал, татвар, актын төлбөрийг тухайн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үүргийн дагуу үе шаттайгаар Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт тухай бүр суутган тооцох замаар нөхөн төлсөнд тооцох, цаашид нөөц ашигласны төлбөр, татвар, шимтгэлийг тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу зохицуулахад уг хуулийн төсөл чиглэжээ.

“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь:

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Гадаад валютын улсын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас энэ тогтоолын хавсралтад заасан солбицол бүхий талбайг хассугай.

2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай" юм.

Эдгээр хуулийн төслүүд нь Монгол улсын эрх ашигт нийцэхгүй, "Хулгайн хууль" гэж болохуйц төсөл болсон хэмжээн олон нийт шүүмжилж байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10