С.Наранцогт: Тусгаар улсын Төв банк шантаажинд орж,бууж өгөхгүй

admin@talim.mn
2026/06/30

Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлж, УИХ-ын байнгын хороогоор  нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.

Түүнийг Ерөнхий сайд асан М.Энхболдын хүү гэдгээр нь хүмүүс мэднэ.  Э.Анарын хувьд 2017 оноос хойш Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллажээ.

Түүний томилгооны сонсголтой холбоотойгоор Монголбанк  инфляц, төгрөгийн ханшийг тогтоон барьж чадахгүй байгаа гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа юм.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар энэ үгийг хэлсэн бөгөөд  нийгмийн сүлжээнд “Шилэн” Цогоо нэрээр танигдсан Б.Цогтгэрэл дэмжиж, шүүмжлэлттэй хандаж байгаагаа илэрхийлэн жиргэхэд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хариу тайлбар өгчээ.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Шилэн Цогоо” гэх мэт захиалгат хаягуудаас хийж буй олон удаагийн гүтгэлэг, дайралтын эсрэг анх удаа албан ёсны хариу өгье. Миний бие Төв банкийг удирдах хугацаандаа аливаа улс төрийн бүлэглэлийн “хууль бус” шаардлагыг биелүүлэхгүй бөгөөд ямар ч шантаажид орохгүй гэдгээ хатуу мэдэгдье.

Тусгаар улсын төв банк аливаа шантаажид орж, бууж өгөх ёсгүй.

Дашрамд дурдахад, Монголбанк ашиг сонирхлын бүлэглэлээсээ салж, бодлого нь шинэчлэгдсэний бодит үр дүн гарч байна. Эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй Гадаад валютын албан нөөц түүхэн дээд буюу 7.7 тэрбум ам.долларт хүрч, төгрөгийн ханш болон суурь инфляц тогтвортой байгааг дуулгахад таатай байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10