Сүхбаатар дүүрэгт "ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ" үүдээ нээлээ

admin@talim.mn
2026/06/30

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа “Эрүүл мэндийг дэмжих төв” өнөөдөр үүдээ нээж, нийслэлийн төвийн бүсийн иргэдэд урьдчилан сэргийлэх болон амбулаторийн цогц тусламж, үйлчилгээг нэг дор үзүүлж эхэллээ.

Тус төвийг улсын төсвийн 4.3 тэрбум төгрөгийн барилга, 1 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд 2,119.5 м.кв талбай бүхий таван давхар орчин үеийн барилга юм. Ингэснээр 1957 онд ашиглалтад орсон 963 м.кв талбайтай хуучин барилгыг бүрэн шинэчилж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Шинэ төв нь хиймэл оюун ухаанд суурилсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Сүхбаатар дүүргийн 1–5 дугаар хороо болон нийслэлийн төвийн бүсийн 30 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Төвд 17 төрөлжсөн мэргэшлийн эмчийн амбулаторийн үзлэг, 15 төрлийн оношилгоо, лабораторийн шинжилгээ, ходоодны дуран, хөхний маммографийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө зэрэг үйлчилгээг нэг дор авах боломж бүрджээ. Мөн Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдэд урьдчилан сэргийлэх 10 төрлийн багц шинжилгээ хийх юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, хоёр жилийн өмнө тус төвийн шинэ барилгын санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байсан бол өнөөдөр бодит үр дүнд хүрч, иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, сэргээн засах, сэтгэлзүйн болон эрүүл мэндийг дэмжих цогц үйлчилгээг нэг дор авах боломж бүрдсэнийг онцоллоо.

Ийнхүү “Эрүүл мэндийг дэмжих төв” ашиглалтад орсноор урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг өргөжүүлж, өвчнийг эрт илрүүлэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг шинэ шатанд гаргах чухал хөрөнгө оруулалт болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10