Шүлхий өвчнөөс сэргийлэх хүрээнд нийслэлд нэмэлт вакцинжуулалт үргэлжилж байна

admin@talim.mn
2026/06/29

Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ оны хаврын вакцинжуулалтын хүрээнд үхэр, гахайг толгой бүрчлэн дархлаажуулж дуусжээ. Харин орон нутагт шүлхий өвчин тархсантай холбоотойгоор нийслэлийн 317 мянган толгой бог малыг нэмэлтээр вакцинжуулах ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улаанбаатар хотод нийт 430 гаруй мянган толгой таван хошуу мал байдгийн 317 мянга нь бог мал юм.

Бог малын тоо олонтой Багануур дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд ойрын хоёр хоногт бүрэн дуусгах төлөвтэй байна.

Мөн нийслэлийн шалган нэвтрүүлэх болон хяналтын цэгүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хяналт шалгалт тогтмол хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас мал нэвтрүүлэхгүй байгааг албаныхан мэдээлэв. 

Шүлхий өвчин нийслэлд тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-наас наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хот руу нэвтрэх тээврийн хэрэгслийг шалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.

Мөн өвчний голомттой бүсээс мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн нийслэлд оруулахгүй байх, эрүүл бүс нутгаас мах, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээтэй байх, маршрутын бус замаар мал, малын гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа.

Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 10 байршилд хөдөлгөөнт хяналт шалгалтын цэг байгуулан, 24 цагаар ажиллуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10