Ч.Лодойсамбуу: Монголын төрийг одоо ч "нөгөө хүмүүс" удирдсаар байгаа

admin@talim.mn
2026/06/26

Үнэндээ хэн төрийг удирдаж байна вэ гэвэл төрийн эрхийг барьж байхдаа санхүүгийн схем, авлигын бүтэц, хууль шүүхийн хонгил угсарсан хүмүүс. Тэд одоо хүртэл төрийг удирдаж байгаа нь тодорхой.

Нийслэлийн газар олголт болон төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой зөрчилтэй асуудлуудыг нарийвчлан шалгах зорилгоор УИХ-ын чуулганаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн эрх барьж байгаа Засгийн газрын тэргүүн, намын дарга өөрчлөгдөж байгаа. Гэвч үнэндээ хэн төрийг удирдаж байна вэ гэвэл төрийн эрхийг барьж байхдаа санхүүгийн схем, авлигын бүтэц, хууль шүүхийн хонгил угсарсан хүмүүс. Тэд одоо хүртэл төрийг удирдаж байгаа нь тодорхой. Хянан шалгах түр хороо байгуулагдвал хамгийн түрүүнд хэний нэр яригдах вэ?. Газар гэхээр хэний нэр хамгийн түрүүнд орж ирдэг вэ, Миеэгомбын Энхболд.

Тэр хүн УИХ-ын дарга байхдаа УИХ-ын индэр дээрээс өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүнд хандаж хэлсэн үгийг нь бид мартчихсан. “Би чамд сайн санаж талбайн хажууд газар өгсөн биз дээ” гээд ач нэхээд, газар бэлэглэдэг гэдгээ өөрөө зарлаж байлаа.

Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс төр барьж буй учраас манай хянан шалгах түр хороог эсэргүүцээд байгаа юм. Бид өнөөдрийн түгжрэл, нийгмийн стресс бухимдал, авлигатай холбоотой асуудлыг оношилж эмчилье гэвэл өнгөрснийг ярихаас өөр арга байхгүй. Газар даргын халаасанд байсан. Одоо иргэн өмчилсөн байсан ч олуулаа дэмжих юм бол таны газрыг хурааж аваад орон сууц барих нөхцөл үүсэх нь” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10