ЭМДЕГ: 13А МАЯГТЫГ СЭРГЭЭГЭЭГҮЙ, ИХЭНХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ УРЬДЫН АДИЛ ШУУД АВНА

admin@talim.mn
2026/06/26

Сүүлийн өдрүүдэд амбулаторийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор "13А маягтыг буцаан сэргээсэн", "лавлагаа шатлалын эмнэлэгт шууд үзүүлэх боломжгүй болсон" гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар албан ёсны тайлбар гаргажээ. ЭМДЕГ-аас мэдээлснээр 2023 онд хүчингүй болсон 13А маягтыг сэргээгээгүй бөгөөд зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу, цахим шилжүүлгээр зохицуулах шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлсэн байна. Шинэ журмаар иргэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн эмнэлгээс амбулаторийн үзлэг, амбулаторын цогц тусламж үйлчилгээг жилдээ хоёр дахь удаагаа авах бол: Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс цахим шилжүүлэгтэй бол үнэ төлбөргүй; Цахим шилжүүлэггүй бол 20 мянган төгрөг төлнө. Харин дараах тусламж, үйлчилгээнд цахим шилжүүлэг шаардахгүй, иргэд урьдын адил шууд эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авах боломжтой. Үүнд: Хавдрын тусламж, үйлчилгээ; Халдварт өвчний тусламж, үйлчилгээ; Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ; Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ; Осол гэмтлийн тусламж, үйлчилгээ; Арьс, харшлын тусламж, үйлчилгээ; Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ; Нүдний тусламж, үйлчилгээ; Мэс заслын тусламж, үйлчилгээ; Диализын тусламж, үйлчилгээ; Уламжлалт анагаах ухаан; Сэргээн засах тусламж, үйлчилгээ; Архаг өвчний хяналтын үзлэг; Мэс заслын хяналтын үзлэг, боолт; * Өдрийн эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламж зэрэгт илгээх цахим шилжүүлэг шаардахгүй байхаар зохицуулсан болно. ЭМДЕГ-ын мэдээлснээр энэхүү зохицуулалт нь иргэдийн эмнэлэг сонгох эрхийг хязгаарлах зорилготой биш бөгөөд анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, иргэдийг зөв шатлалын дагуу эмчлүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулж, хамгийн их хэрэгцээтэй иргэдэд тусламжийг илүү хүртээмжтэй хүргэх зорилготой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10