Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хот төлөвлөлтийн санааг танилцуулав

admin@talim.mn
2026/06/17

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хэрэгжүүлэгч байгууллага KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Монгол Улсын Төрийн орон сууцны корпорацитай хамтран “Хөгжиж буй орны барилгын төлөвлөлтийн онол практик ба Хот төлөвлөлтийн оновчтой зохион байгуулалт” сэдэвт мэдлэг түгээх сургалтыг энэ сарын 12-нд зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг KOICA-гийн олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөр болох “Сapital Relocation and Urban Development Capacity Building (2025–2027)” сургалтад 2025-2026 онд хамрагдсан төгсөгчид БНСУ-д эзэмшсэн бодлогын туршлага, хот байгуулалтын талаарх мэдлэгээ Монгол Улсын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хуваалцах зорилгоор зохион байгуулсан юм. Сургалтад Төрийн орон сууцны корпорацын төлөөлөл болон хот байгуулалтын салбарын 50 орчим төлөөлөгч оролцож, Монгол Улсын хот байгуулалтын бодлого болон нийтийн орон сууцны менежментийн асуудалд өндөр ач холбогдол өгч байгааг харууллаа.

Сургалтад 2026 оны сургалтад хамрагдсан Төрийн орон сууцны корпорацийн Барилга захиалагч, хяналтын хэлтсийн дарга Ц.Байгалмаа, 2025 оны сургалтад хамрагдсан Төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн газрын Төслийн мэргэжилтэн Г.Отгондарь нар илтгэл тавив. Илтгэгчид БНСУ-ын хот байгуулалтын туршлага, нийслэл шилжүүлэх бодлого болон хот төлөвлөлтийн жишээ, нийтийн орон сууцны менежмент, төслийн хэрэгжилтийн тогтолцооны талаар сургалтаар судалсан мэдлэгээ хуваалцаж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой бодлогын болон практик ач холбогдол бүхий санааг танилцууллаа.

Оролцогчид хот байгуулалт, орон сууцны бодлого нь Монгол Улсын тогтвортой хотжилт болон иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, БНСУ-ын холбогдох бодлого, институцийн туршлагад ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Ялангуяа хот байгуулалтын төслийн төлөвлөлт, нийтийн орон сууцны менежмент, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны тогтолцооны талаар санал солилцлоо.

KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар энэхүү сургалтын хөтөлбөрийн үр дүнг Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хуваалцах, мөн төгсөгчид эх орондоо эргэн ирсний дараа мэдлэг, туршлагаа түгээн дэлгэрүүлэх чухал боломж болсныг онцлов.

KOICA /БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага/ нь хүртээмжтэй, харилцан үр өгөөжтэй хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн энх тайвныг бэхжүүлэх зорилгоор байгуулсан БНСУ-ын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага юм. KOICA-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050 болон БНСУ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн стратегид тулгуурлан төсөл хөтөлбөр, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, сургалт, сайн дурын ажилтан илгээх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10