УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. Гэтэл өнөөдөр нэг кг хүрэхгүй мах авч байна

admin@talim.mn
2026/06/11

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнгөрсөн даваа гаригаас эхлэн эрх баригч намынханд манай намын гишүүдийн зүгээс шаардлага тавьж Засгийн газарт хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар хариуцлага хүлээх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд одоо болтол хариулт ирүүлээгүй учир хариуцлага тооцохгүй юм байна гэж ойлгож байгаа.Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах саналыг гишүүдээс авч байгаа. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл ганц энэ биш. Ардын намынхан өөрсдөө нэг нэгээрээ гарч ирээд мэдээлэл хийгээд байсан хулгай, авлигын хэргүүд чинь юу болсон. Хулгайтайгаа эвлэрээд дуусах гэж байгаа юм уу. Н.Учрал Ерөнхий сайдын авлигатай тэмцэх асуудал хоосон амлалт болж байгаа юм уу. Угтаа авлига, хулгайтай тэмцэх байгууллагуудыг Ерөнхий сайд чиглүүлдэг. Энэ үүргээ биелүүлэхгүй байна, авлигатай тэмцэнэ гэсэн нь хоосон амлалт болж байгаа юм уу. Иргэдийн амьдрал үнэхээр доройтож байна. Эдийн засаг халуунтай байна. Манай намын зүгээс хамтарсан Засгийн газарт орохын эсрэг байдаг.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Төвийн бүсээр явлаа. Ард түмэн ууртай байна. Хулгай луйвартайгаа хэн тэмцэх юм бэ гэж байна. хэн нь хэндээ хариуцлага тооцох юм. Сандал суудлын төлөө тэмцэж, нэг суудалд очихоороо тохирч бүлх залгисан юм шиг болж байна. Иргэдийн ядуурал нэмэгдэж байна. Үнийн өсөлт хаданд гарлаа. Үнэхээр улс мөнгөгүй байна уу гэхээр, үгүй ээ. Нэг хурган даргын идсэн мөнгө л таван тэрбум байна шүү дээ. Үхрийн мах таван жилийн хугацаанд 100 гаруй  хувиар бусад хүнсний бараа, бүтээгдэхүүн 50-70 хувиар нэмэгдсэн байна аа.

Махны үнэ нэмэгдсэнээс малын хулгай өссөн байна.  арван жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. Гэтэл өнөөдөр нэг кг хүрэхгүй мах авч байна.

Тэгэхээр Засгийн газар авлига, хулгайтай тэмцэж эдийн засгаа эмчлээч ээ. Болсон болоогүй юм чөлөөлж байхаар авлига хулгай хийсэн дарга нараа чөлөөлөөч. Ийм муу засагтай хамтарч чадахгүй. Дуртай үедээ хөөдөг байж болохгүй. Ардчилсан нам МАН-ын мулгуу, ард түмнээсээ тасарсан бодлогыг шүүмжилж байна. Ардын нам цулайсан хэвээр байх юм уу. Бид энэ бүхнийг шүүмжилж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10