Хөлбөмбөгийн ДАШТ-ний шүүгчээр шалгарсан Артаныг террорист байгууллагын сэжигтэй гишүүдтэй холбоотой байж болзошгүй тул АНУ-д нэвтрэх эрхгүй болгосон гэж Цагаан ордноос мэдээлэв

admin@talim.mn
2026/06/11

Хөлбөмбөгийн ДАШТ-ний шүүгчээр шалгарсан Сомалийн иргэн Омар Абдулкадир Артаныг АНУ-д нэвтрүүлэхээс татгалзсан шийдвэрийн талаар дэлхий даяар шуугиж байна. 

Энэ сарын 6-нд тэрээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө шүүгчдийн заавал очих ёстой семинарт оролцохоор Туркийн Истанбул хотоос Майами руу ниссэн юм. Тэрээр АНУ-д 3 сарын хугацаатай олон удаагийн нэвтрэх виз авч, Найроби дахь Сомалийн Элчин сайдын яамнаас хөнгөлөлттэй дипломат паспорт авсан байжээ. Гэвч Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд ирэхэд АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтынхан түүнийг нэвтрэхийг хориглож, Станбул руу шууд буцаан нисгэжээ. Энэхүү мэдээлэл хэвлэлээр гарсны дараа дэлхий дахинд фанатууд Трампын засаг захиргааны хэрэгжүүлсэн цагаачлалын эсрэг бодлогуудыг буруутгаж эхэлсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээлэлд АНУ-ын Цагаан ордон мэдэгдэл хийлээ. Цагаан ордон: “Хилийн болон гаалийн албаны (CBP) нэмэлт шалгалтын үеэр тухайн этгээдийг террорист байгууллагын сэжигтэй гишүүдтэй холбоотой байж болзошгүй гэх зэрэг сөрөг мэдээлэл илэрсэн. Үүний улмаас АНУ-ын Цагаачлал, Иргэний харьяатын тухай хуулийн дагуу тус иргэн АНУ-д нэвтрэх эрхгүй болсон. Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа манай улсын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэнийг ч АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй. Энэ бол эцсийн байр суурь юм” гэжээ.

Эх сурвалж: The Athletic


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10