Даруй 740 жилийн түүхтэй Чингис хааны хөрөг олон нийтийн хүртээл болно

admin@talim.mn
2026/06/10

Их эзэн Чингис хааны хамгийн алдартай эш хөргийг 1278-1279 оны хооронд Хорихасун хэмээх монгол зураач бүтээсэн түүхтэй. Судлаачдын үздэгээр энэхүү хөргийг Чингис хааны ач хүү Хубилай хааны яриа, мөн Их хааныг нүдээр харж байсан хүмүүсийн дурсамж, тодорхойлолтод тулгуурлан зуржээ. Өнөөгийн ойлголтоор “ам зураг” гэж нэрлэж болох уг бүтээл нь Чингис хааны дүр төрхийг хамгийн бодитой хадгалсан хөргүүдийн нэгт тооцогддог байна. Түүнчлэн тухайн үед эзэнт гүрний зарим хаад, хатдын хөргийг мөн бүтээж, тахилгын сүмд залан тахин шүтэх уламжлал тогтжээ.

Даруй 740 жилийн түүхтэй энэхүү үнэт бүтээлийн эх хувь өдгөө Тайваньд хадгалагдаж байна. Тодруулбал, Тайванийн Үндэсний хааны ордон музейн хосгүй үнэт үзмэрүүдийн нэг болжээ.

Тус музей ирэх долдугаар сарын 2-7-ны өдрүүдэд Чингис хаан болон Юань гүрний хаад, хатдын хөргийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болсон байна. Эдгээр бүтээлийг хамгийн сүүлд 15 жилийн өмнө олон нийтэд үзүүлж байсан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн түүх, соёлын өвийг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10