Ж.Баярмаа: 2 сая төгрөгийн цалинтай иргэний сар бүр татварт суутгуулдаг 200,000 төгрөг (10%) нь 12,000 төгрөг болж багасна

admin@talim.mn
2026/06/10

Цалин хөлсний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 1 хувь болгон бууруулах тухай хуулийн төслийн явцын талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу хуулийн төслийг нэгтгэх, цэгцлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачлагч өөрөө оролцдоггүй бөгөөд төсөл өргөн баригдсаны дараах өөрчлөлтийг ажлын хэсэг эцэслэн шийддэг байна.

Бүх шатлалыг 1% болгох санал унаж, 2 сая хүртэлх орлогыг хамруулах хувилбар дэвшүүлэв

Өчигдөр хуралдсан ажлын хэсэг гишүүдийн өргөн барьсан төслийг Засгийн газрын төсөлтэй нэгтгэн хэлэлцсэн байна. Энэ үеэр “Цалин хөлсний орлогод ногдох ХХОАТ-ыг бүхэлд нь 1% болгох” саналыг ажлын хэсэг дэмжээгүй аж.

Ажлын хэсгээс үүний оронд 2 сая төгрөг хүртэлх орлогыг 1 хувийн татвартай болгох хувилбарыг дэвшүүлсэн байна. Хэдийгээр бүх шатлалыг хамруулж чадаагүй ч энэ нь нийт цалин авч буй иргэдийн 53 хувь буюу 500,000 орчим иргэнд бодит дэмжлэг үзүүлэх боломж тул хууль санаачлагчдын зүгээс уг хувилбарыг дэмжихээс өөр сонголт үлдээгүйг тэрбээр тэмдэглэв.

Анхнаас нь 0%-иар татвараас чөлөөлөх өөрчлөлт

Түүнчлэн хуулийн төсөлд орсон нэг эерэг өөрчлөлт нь иргэдийн цалингийн 792,000 төгрөгт төлсөн татварыг дараа нь буцаан олгодог тогтолцоог өөрчилж, анхнаас нь татвараас чөлөөлөн, 0 хувь байхаар тусгасан явдал юм.

Хэрэв дээрх өөрчлөлтүүд батлагдвал 2 сая төгрөг болон түүнээс дээш цалинтай иргэн бүрийн гар дээр сар бүр 188,000 төгрөг илүү үлдэх тооцоолол гарч байна.

Таны цалингаас суутгах татварын өөрчлөлт (Жишээгээр):

Иргэний цалингийн хэмжээОдоо төлж буй татвар (10%)Шинэ төслөөр төлөх татварИргэний гар дээр үлдэх зөрүү
2,000,000 ₮200,000 ₮12,000 ₮+188,000 ₮
5,000,000 ₮500,000 ₮312,000 ₮+188,000 ₮
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:"Энэ нь хэдий бүрэн ялалт огт биш ч татварын ачааллыг бууруулах бодлогын эхний бодит алхам, ахиц гэж бодож байна. Бид бүх дунд орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 1% болгох зорилгоосоо ухрахгүй бөгөөд цаашид ч энэ чиглэлээр ажиллах болно."

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд ирэх Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО Өчигдөр
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24