Эрээн боомтын хязгаарлалттай бүсэд зураг авах, дрон нисгэхийг хоригложээ

admin@talim.mn
2026/06/10

2026 оны тавдугаар сард Хятадын талаас гаргасан шинэ зохицуулалтаар хилийн боомтын зарим хэсгийг хязгаарлалттай бүс болгон тодорхойлсон. 

Улмаар тухайн бүсэд нэвтрэх, зорчих, тээврийн хэрэгсэл зогсоох, хүн болон ачаа буулгах, зураг авах зэрэг үйлдэлд тавих хяналтыг илүү тодорхой болгоод байна.

Хязгаарлалттай бүсэд дараах хэсгүүд хамаарч байна. Үүнд:

  1. Авто замын боомтын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  2. Авто замын боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  3. Эрээн хотын "Улсын хаалга" аялал жуулчлалын бүс;
  4. Хилийн орчмын иргэдийн худалдааны бүс;
  5. Төмөр замын ачаа шалган нэвтрүүлэх хэсэг;
  6. Олон улсын галт тэрэг ажиллах үеийн төмөр замын зорчигчийн шалган нэвтрүүлэх хэсэг;
  7. "Сайн ус" олон улсын нисэх буудлын олон улсын нислэгийн орж, гарах хэсэг.

Иймд 

  • Боомтын орчимд зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гарц, хүлээлгийн талбайгаар зорчиж, хаалт, хашаа, цахим хаалга, хориглосон тэмдэг бүхий хэсэг рүү зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх
  • Тээврийн хэрэгслээ зогсоох, хүн буулгах, ачаа ачих, буулгахдаа зөвхөн зориулалтын болон зөвшөөрөгдсөн хэсгийг ашиглаж , Боомтын ажилтан, хил шалган нэвтрүүлэх байгууллагын өгсөн заавар, шаардлагыг дагаж мөрдөх
  • Хязгаарлалттай бүсэд зураг авах, бичлэг хийх, дрон нисгэхгүй байх 
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас урьдчилан зөвшөөрөл авах хэрэгтэй зэргийг анхаарна уу. 
  • Боомтын хязгаарлалттай бүсийн журам зөрчсөн тохиолдолд анхааруулах, торгох, шалгах, түр саатуулах зэрэг арга хэмжээ авах боломжтой тул иргэд та бүхэн тэмдэг, заавар, ажилтны шаардлагыг анхааралтай дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчино уу гэж Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10