Н.Учралын Засгийн газрын 100 хоног болоход 35 хоног үлдлээ. Түүнийг хүлээх сорилтууд

admin@talim.mn
2026/06/03

Н.Учрал 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам 19 сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн. Түүний тэргүүлсэн Засгийн газар өдгөө 65 дахь өдрөө ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 100 хоногийнхоо их талыг нь өнгөрүүлчхэж.

Засгийн газар 100 дахь хоногтоо иргэд, олон нийт, парламентад хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүнгээ тавиулдаг. Энэ нь нэг талаар цаашид хэрхэн ажиллах чадамжтайг харуулдаг чухал өрнөл. Тийм ч учраас аль ч кабинетын үед олон нийт, улстөрчид, сөрөг хүчнийхэн 100 хоног хүртэлх хугацаанд яаран шүүмж шиддэггүй харзнадаг. Харин Н.Учралын тухайд анхны долоо хоногоосоо л сошиалчин, поп гэдэг шүүмжлэл хүлээсэн.

Засаг тэргүүлсэн 65 хоногтоо дийлэнхдээ Нийслэлийн мега төсөлтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж, сүрээ үзүүлж, "хааж, зогсоочхоод" буй.

Эл суудалд суух хүртлээ МАН-ын ах нарынхаа дэмжлэгээр дээшилсэн тэр 2024 оны сонгуулиар МАН-д ялалт авч ирсэн нөхдөө жилийн өмнөөс "цэвэрлэсэн". Ерөнхий сайд болмогцоо хамгийн сүүлд үлдсэн Х.Нямбаатарыг нөөцийн махны асуудлаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын фракцын дундын бүсэд буй Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилсон билээ.

Одоо Н.Учралд Хотын асуудалд хошуу дүрэхээс илүү анхаарах асуудал олон байна.

Нэг. Гүйх нохойд саад олон гэгчээр түүний Засгийн газарт буй сайд нарыг АН-ынхан онилж эхлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийнх нь олон жилийн туршид төрийн тендер өвөртөлж, хөлжсөн тухай, гадаад паспортын асуудлыг нь хөндөж ярьж эхлэв. Мөн Баянхонгорт цэрэг амиа алдсан хэргийн хариуцлагыг Д.Батлутыг хүлээх шаардлагатай. Үгүй бол УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах хүртэл тэмцэл хийхээ мэдэгдэв. Ингэхдээ АН даргынхаа буюу О.Цогтгэрэлийн албан бланк дээр Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулахаа тод илэрхийлчихсэн яваа.

Хоёр. Төсвийн тодотгол.

Сая УИХ-аар дэмжүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.

Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд буй.

Харин Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүсээгүй учраас эхний хагас жилийн төсвийн үзүүлэлтээ харна гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраа ганхуулахгүйн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг наадам давуулж, |2026.09-сард| шинэ төсөвтэй хамт оруулж ирэх талаар Н.Учрал "сэтгэж" явна.

Гэвч хугацаа хойшлох, асуудлаас зугтаах тусам 2027 оны төсөв хэцүүднэ. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэх, боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэх шийдвэрүүдийн ард их наяд төгрөгөөр хэмжигдэх эл цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй байдал хүлээж байна. Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлөх юм.

Эх сурвалж: eguur.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10