Гүн цооногт унасан гурван настай охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ

admin@talim.mn
2026/05/29

Төв аймгийн Заамар суманд 30-38 метрийн гүн цооногт унасан гурван настай охиныг аврах ажиллагаа гурав дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Тэгвэл өчигдөр /2026.05.28/ холбогдох албаны эмч нар охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ. Өглөөний байдлаар хөндлөн ухалтыг 8-9 метр ухахаар төлөвлөснөөс 4.5 метрийг гараар ухаад байгаа аж. Ослын талбай дээрээс охины нагац эгч дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр хэлэхдээ, "Аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрлөө. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Цахим орчинд хүүхдийг амьд байгаа мэтээр бичиж байгаа ч өчигдөр өглөө ОБГ-ын эмч зүрхний цохилт байхгүй болсныг албан ёсоор хэлсэн. Охины эцэг, эх өөрсдийгөө буруутган, сэтгэл санааны маш хүнд дарамтад байгаа тул олон нийт цахим орчинд тэднийг бүү нэмж буруутгаасай гэж хүсэж байна. Бид ямар ч байсан охиноо гаргаж авахаар хүлээж сууна. Ослын голомтод ажиллаж буй 40 гаруй техник хэрэгсэл бүгд уурхайн компанийнх. Харамсалтай нь, Онцгой байдлын алба хаагчид маань ямар ч багаж хэрэгсэлгүй, гар нүцгэн шахуу ирсэн. Төрийн алба хаагчдыг зориулалтын тоног төхөөрөмжөөр хангаагүй нь эндээс тод харагдлаа. Шаардлагатай байгаа "могойн нүдэн" камер нь байхгүй учраас уурхайн хяналтын камерыг утсаар доош сунган нөхцөл байдлыг тандаж байна. Камераар харахад хүүхэд доошоо хараад уначихсан, нуруу нь үзэгдэж байгаа.

Анх унахад нь ээж нь гар утасныхаа камераар харахад цүнх л харагдаж байсан гэсэн. Охин эхэндээ хэдэн цаг уйлж байгаад, сүүлдээ тамирдаж дуу нь тасарсан байх. Өчигдөр хувиараа алт ухдаг хэсэг хүмүүс ирээд "Бид хамаагүй туршлагатай, ухаад гаргаад өгье" гэж гуйсан боловч албаны хүмүүс стандартын бус гэдэг шалтгаанаар зөвшөөрөөгүй. Миний хувьд тэдгээр хүмүүс илүү чадах байсан болов уу гэж харж байлаа. Одоогийн байдлаар уурхайн ажилчид л чадлынхаа хэрээр бүхий л техник хэрэгслээ дайчлан ажиллаж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10