Туулын хурдны замаас тултал баяжсан О.Энхбаатар ГЭЖ ХЭН БЭ?

admin@talim.mn
2026/05/27

Ерөнхий сайд Н.Учрал ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулаад буй “Туулын хурдны зам” төслийн явцыг зогсоогоод байгаа билээ.

 Ард иргэдийн хувьд түгжрэлийг бууруулах зорилго бүхий энэ замыг эсэргүүцээгүй, хамгийн гол нь Туул голын татам дээгүүр 32 км зам барих компани нь зам, гүүрийн түүх байхгүй, цаасан дээрх компани байсныг илчилсэн билээ. Анх Хонгконгд бүртгэлтэй гэх “Хаоюань групп” компани нь тус улсад бүртгэлгүй болсон нь ил болж, улмаар Хятадад байрладаг гэх боловч өнөөдрийг хүртэл тус компанийг хаанаас ч олохгүй байгаа юм. Ийм л хоосон компанид нийслэлчүүдийн татвараар бүрдсэн хөрөнгө мөнгийг ямар ч хараа хяналтгүйгээр хэдэн зуун тэрбум төгрөгөөр нь өгсөнд ард түмэн дургүйцлээ илэрхийлсэн. Нийслэлийн иргэдийнхээ талд зогсч байх Засаг дарга Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаал хүртэл зохион байгуулж, хоолойгоо сөөтөл орилж явсны цаад шалтгаан ердөө авлига, албан тушаалын хэрэг байж болох нэгэн ноцтой баримтыг дэлгэж байна.  

“Туулын хурдны зам” төслийн нэрээр тэрбум тэрбумаар нь туйлж, тансаглаж байсныг бид сүүлийн өдрүүдэд олон баримтаас харж байгаа. Харин энэ удаа Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлстийн дарга О.Энхбаатар гэх эрээ цээргүй албан тушаалтныг танилцуулъя. Анх Х.Нямбаатарын сонгуульд ажиллаж, гэрлийн хурдаар дээшилсэн гэх О.Энхбаатар нь 2020 онд Нийслэлийн Замын хөгжлийн газарт мэргэжилтнээр ажилд орж, улмаар хэдхэн жилийн дотор хурган даргын албан тушаалд очжээ. Үнэхээр эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргууд хүн сэн бол хэлэх үг байхгүй байлаа. Гэтэл ажил мэргэжлийнхээ ур чадвараар бус албан тушаалны далбаан дор ирсэн тэрээр зам, гүүрийн компаниудын маанийг уншдаг гэнэ. Өөрт нь таалагдаагүй, өөрийг нь тэрсэлсэн зам, гүүрийн компаниудыг нийслэлээс зарласан тендер, төслөөс шууд хасч, албан тушаалын бяраа үзүүлж, амин хувийн хонзонгоо авдаг аж.

Хамгийн сүүлийн ноцтой баримтыг дэлгэхэд, тэрээр энэ оны эхээр долоо хоног Малайзын Куала Лумпур хотоор тансаг зэрэглэлийн аялалд өөрийнхөө дор ажилладаг 12 хүнийг авч явжээ. Тэд гэхдээ өөрсдийн зардлаар бус Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань женерал констракшн  компанийн зардлаар  онгоцны нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисч, дэлхийд өртөг өндрөөрөө гайхагддаг Sheraton imperial зочид буудал болон “Golden palm tree” хэмээх тансаг амралтын газарт буудаллажээ. Нэг хоногийн өртөг нь 1000 доллараас эхэлдэг энэхүү зочид буудал, тансаг амралтын газарт нэг хоноход манай төрийн албан хаагчдын нэг сарын цалин хүрэлцэхгүй.  Гэтэл бүхэл бүтэн долоо хоног наргиж, цэнгэсэн тэдний нэг хүний зардал 40-50 сая төгрөг болсон гэх бөгөөд бэлэг сэлтэнд ч “Хаоюань женерал констракшн” компанийхан гар татаагүй сурагтай. Хэдэн зуун тэрбум төгрөгийг хоосон түүхтэй компанид өгчихсөн хотын хурган дарга нар хилийн цаана очиж хээл хахуулиа ийнхүү зохицуулсан бололтой. Энэхүү сэжиг бүхий тансаг аяллыг нийслэлийн төсөл, тендерийн зарцуулалтыг шалгаж буй АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нарийн сайн шалгаж, хил дамнан хэдэн арван сая төгрөгөөр тансагладаг О.Энхбаатар тэргүүтэй нийслэлийн албан тушаалтнуудыг шалгахыг шаардаж байна. Х.Нямбаатараараа туг тахичихаад нэмээд Б.Одбаяраа араас нь өшиглөж буй тэрээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга болно хэмээн хөөрчихсөн яваа сурагтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн авга дүү Г.Гантулга болон Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар “Миний ард ах нар маань байгаа” хэмээн бусдын нэрийг барьж явна.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10