Орон нутгийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлнэ

admin@talim.mn
13 цагийн өмнө

Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2026.05.02/ говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалт, барилгын салбарын холбогдох байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа мэдээлэхдээ, хөдөө сумдад инженерийн барилга байгууламжийг үе шаттайгаар бий болгосноор орон сууцжуулах боломж бүрдэж байгааг онцоллоо. Тэрбээр энэ ажлыг цаашид бусад сумдад үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дурдсан юм.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун-ы хэлснээр, тус аймагт төрийн албан хаагчийн орон сууцны хомсдолтой олон сум байдаг аж. Зөвхөн төрийн албан хаагчид төдийгүй иргэдийн орон сууцны хэрэгцээ хангагдахгүй байгаагаас шалтгаалан хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна гэв.

Харин Эрдэнэдалай сумын Засаг дарга С.Мөнхбаатар шинээр ашиглалтад орох орон сууцыг эхний ээлжинд гаднаас ирж ажиллаж буй төрийн албан хаагчдыг байрлуулахад ашиглахаар төлөвлөж буйг хэллээ. Одоогийн байдлаар тус сумын эмнэлэгт гурван жилийн гэрээгээр зургаан эмч ажиллаж байгаа аж.

Мөн Гурвансайхан сумын Засаг дарга Б.Энхтуяа-ын зүгээс, 8 айлын орон сууц ашиглалтад орсноор эрүүл мэнд, боловсролын салбарын зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдийг орон нутагт татан ажиллуулах боломж нэмэгдэнэ хэмээн онцоллоо.

Ийнхүү орон нутагт орон сууцжуулах бодлого хэрэгжиж эхэлснээр хөдөө сумдад ажиллах боловсон хүчний хомсдлыг бууруулах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад чухал нөлөө үзүүлэхээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10