ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

admin@talim.mn
2026/04/30

ЦХИХХЯ, ЦЕГ, И-Монгол академи УТҮГ, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв хамтран өнөөдөр “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ ЦХИХХ-ны сайд Ч.Номин “...ЦХИХХЯ-наас манлайлан хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хамгаалах, зөв хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний суурь болох Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Боловсролын яамтай хамтран боловсруулж байгаа”-г дуулгалаа. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдний дуу хоолойг сонсож, хамтарч шийдэх нь чухал хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, хүүхэд, аав ээж, асран хамгаалагч, багш нарын төлөөллөөс бүрдсэн 800 хүн оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, санал бодлоо илэрхийлж, гарц гаргалгааг тусгасан зөвлөмж гаргалаа. Мөн зөвлөгөөний үеэр Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд санал авсан нь бүх талын оролцоог хангах зорилготой.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насныхны 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Түүнчлэн хүүхдүүдийн 90 орчим хувь нь олон нийтийн сүлжээ идэвхтэй ашиглаж, өдөрт дунджаар 3-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг нь эрсдэлийг улам нэмэгдүүлж буй.
Тиймээс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө Эвдрээгүй ирээдүйг бүтээхэд хүн бүрийн оролцоо чухал юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10