"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгоно

admin@talim.mn
2026/04/28

Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 63 мянган төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг эцэслэн баталжээ. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд  болж, санхүүгийн тайлангаа хэлэлцсэнээр дээрх шийдвэрт хүрчээ. Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын чиглэлийн дагуу иргэдийн данс руу хийх гүйлгээг дөрөвдүгээр сарын 30-ны дотор бүрэн шилжүүлж дуусгах үүрэг хүлээсэн байна. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд уурхайн олборлолтоо 30 сая тонноор төлөвлөсөн ч олборлолт 30.2 сая тоннд хүрчээ. Борлуулалтын хувьд 2025 оны жилийн эцсээр 27.6 сая тонн борлуулж, 1.7 тэрбум ам.долларын орлого буюу 5.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Татвар, хураамжийн хувьд 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Цэвэр ашиг нь 1 их наяд 124 тэрбум төгрөг гэсэн үзүүлэлтээр санхүүгийн тайлан эцэслэгдэж, аудитын дүгнэлт авсан байна.

ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах аж. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно. Иргэдэд нийт 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10