Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд ерөнхий хянан шалгагчаар П.Батбаатар томилогдлоо.

admin@talim.mn
2026/04/17

Монгол Улсын Засгийн газрын 04 дүгээр сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо.

П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020-2023 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар томилогдож 2022-2025 оны хооронд ажиллах хугацаандаа 21 аймаг, 330 сум, гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газар, нийт 544 байршилд “ХУРДАН” цэг болон хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг байгуулж, 480 гаруй байршилд “ХУРДАН” киоск төхөөрөмжийг үе шаттайгаар байршуулах ажлыг амжилттай зохион байгуулсан нь төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх, цаашлаад Монгол улсын цахим шилжилтийн бодлогыг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Үүний зэрэгцээ Төрийн цахим үйлчилгээний үндсэн үйл ажиллагааны нэг “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд нийт 170 гаруй мянган иргэн, төрийн албан хаагчийн цахим ур чадварыг дээшлүүлснээс гадна Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн, ахмадын, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “ХУРДАН” клубийг нийслэл болон 21 аймагт байгуулсан зэрэг шинэ санаачилгуудыг гаргаж, цахим засаглалыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хүн төвтэй болгоход манлайлан ажилласан.

П.Батбаатар нь 2026 оны 01 дүгээр сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллах хугацаандаа хууль, эрх зүйн бодлогыг хариуцан, парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх, иргэн төвтэй хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын түвшинд манлайлан ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10