Э.Батшугар: ЭМДС-гаас хөнгөлдөг 669 эм дунд ДЭМБ-д бүртгэлгүй эм байна

admin@talim.mn
2026/04/15

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. Тэрбээр  "Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа. 

Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлж байсан. Ингэхэд авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ харагдсан. Цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно.

Ингэхдээ лавлагаа шатлалын эмнэлгээс зарим шаардлагагүй тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлэх замаар багцаас нь хасна. 1, 3 дугаар эмнэлэгт очиж байгаа иргэдийн бараг 70 хувь нь анхан шатнаас үйлчилгээ авах боломжтой иргэд байна. Тиймээс эхний ээлжинд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхийн тулд лавлагаа шатлалын эмнэлгийн гүйцэтгэлийн санхүүжилтийг 100 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнийг хэрэгжүүлснээр 40 орчим тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 

Өнөөдөр анхан шатны эрүүл мэндийн байгууллага хоёр замаар санхүүжилт авч байгаа. Нэг нь норматив буюу тухайн хорооны иргэдийн тоогоор мөнгө авдаг. Нөгөө нь үйлчилгээгээр буюу гүйцэтгэлээр авдаг. Энэ хоёр зардлыг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр суманд амьдарч байгаа иргэн заавал нийслэлд ирэлгүй сум, аймагтаа эмчлүүлэх боломжтой болно. 

Нэг цонхоор нэгдсэн байдлаар авбал нийт өртөг буурна. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгийн зардал 10-20 хувиар буурах боломжтой юм. Цаашлаад иргэнд очих өртөг нь буурна. 

ЭМДС-гаас нийт 669 эмийн хөнгөлдөг. Гэтэл энэ дунд ДЭМБ-д бүртгэлгүй эм байна. Мөн Олон улсын эмнэлзүйн удирдамжаар батлагдаагүй эм ч байна. Ийм эмнүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хасна. 

Түүнчлэн өөр нэг хийх ажил нь эмийн хатуу зохицуулалттай улсаас ирж байгаа эмнүүдийн хөнгөлөлтийг илүү их болгоно. Жишээ нь, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд. Харин чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10