ШҮҮХ: ​Д.Амарбаясгаланд Улсын хилээр гарахыг, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ

admin@talim.mn
2026/04/14

Шүүхээс Д.Амарбаясгаланд тавьсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Яллагдагч Д.А болон түүний өмгөөлөгч нараас яллагдагчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд хүлээн авч, дөрөвдүгээр сарын 13-нд хянан хэлэлцэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзжээ.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас Д.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаанд өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан ба хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10