Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

admin@talim.mn
2026/04/10

Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Манай улсаас дээрх таван жингээс гуравт нь медаль хүртэв. Тодруулбал, 55 кг-д залуу мастер О.Ариунзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхийг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо. Түүний хувьд ААШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медальтан болж байгаа нь энэ. Монголын тамирчдын медалийн салхийг хагалсан түүний араас 59 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа хүрлийн төлөө барилдсан ч Энэтхэгийн бөхөд ялагдсанаар V байр эзлэв.

Тэгвэл ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны домогт бөх, “Бээжин-2008” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга Елена Шалыгинаг буулгаж авснаар ээлжит медалиа гардлаа. Түүний хувьд ААШТ-ээс зургаа дахь медалиа гардсан бөгөөд нэг мөнгө, таван хүрэлтэй болж байна.

Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд эзэн орны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медаль, ААШТ-ий гурван алт, гурван мөнгөн медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызыг 4:2-оор буулган авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин болов. Түүнчлэн ААШТ-ээс манай эмэгтэйчүүдийн 11 дэх алтан медалийг эх орондоо авчирлаа. Мөн ААШТ-ээс гурван медальтай болж байна. Өмнө нь 2022, 2023 онд дараалан хүрэл медаль хүртээд байсан юм. Ийнхүү өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Монголын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа Бишкекийн тэнгэрт гурвантаа мандуулав.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эмэгтэй тамирчдыг танилцуулъя.

2003 он: Олон улсын хэмжээний мастер Н.Отгонжаргал алт

2004, 2007 он: Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алт

2013 он: Гавьяат тамирчин О.Насанбурмаа

2016 он: Гавьяат тамирчин О.Бурмаа

2016 он: Гавьяат тамирчин Д.Отгонцэцэг

2017 он: Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

2018 он: Гавьяат тамирчин П.Орхон

2021 он: Олон улсын хэмжээний мастер М.Дөлгөөн

2021 он: Олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг

2026 он: Олон улсын хэмжээний мастер Э.Даваанасан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10