ХҮН нам: Т.Доржхандыг Шадар сайдаар, Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилуулах саналаа хүргүүлсэн

admin@talim.mn
2026/04/03

ХҮН намын зөвлөл УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

П.Ганзориг"УИХ-ын дарга нь намаасаа татгалзах ёстой гэсэн АН-ын бүлгийн санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Мөн ХҮН намын зөвлөл дээр УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын парламентын дархлаа, ардчилалд ямар байдлаар ажиллахаар зорьж байгаа талаар мэдээлэл сонслоо. Намуудын тэгш оролцоог хангах, байнгын хороо, дэд хороон дээр энэ бодлогоо тууштай барьж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Өөрийнх нь зүгээс УИХ-ын дарга болмогцоо намаасаа татгалзахад бэлэн гэдгээ мөн илэрхийлээд байгаа. Тиймээс ХҮН намын зөвлөл С.Бямбацогтыг УИХ-ын даргад олонхиор дэмжиж байна.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлэх Засгийн газрт ХҮН намыг хамтрах санал бүхий урилгыг бид Засгийн газар тогтвортой байх нөхцөлтэйгөөр хүлээж авсан. ХҮН намын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарын бодлого, шинэчлэлийн олон зорилго бий учраас үүнийгээ хэрэгжүүлэх боломжийг хангахын тулд Одоогийн Шадар сайд Т.Доржханд шинэ Засгийн газарт үргэлжлүүлээд ажилллах, мөн Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10