Өмнөд Солонгосыг "хамгийн ихээр дайсагнагч улс" гэж тодорхойлжээ

admin@talim.mn
2026/03/24

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ыг “хамгийн ихээр дайсагнагч улс” хэмээн албан ёсоор нэрлэж, өдөөн хатгалга гаргасан тохиолдолд өршөөлгүй хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээллээ.

Даваа гарагт дууссан БНАСАУ-ын Ардын дээд хурлын 15 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы хоёр дахь өдөр буюу сүүлчийн өдөр Ким Жөн Ун үг хэлэхдээ, тус улсын цөмийн зэвсэгтэй улсын статус хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг дахин мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна. 

"БНАСАУ Өмнөд Солонгосыг хамгийн ихээр дайсагнагч улс гэж албан ёсоор тодорхойлсон бөгөөд цаашид маш тодохой мэдэгдэл, үйлдлээрээ тус улстай харилцаагаа таслах болно" гэж Ким Жөн Ун мэдэгджээ. 

Мөн тэрбээр БНАСАУ-ын эсрэг чиглэсэн аливаа өдөөн хатгасан үйлдэл гаргавал Өмнөд Солонгосын хувьд "өршөөлгүй" үр дагавар амсуулна гэдгийг анхааруулсан байна.

KCNA-гийн мэдээлснээр, тус чуулганаар БНАСАУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн боловч уг өөрчлөлтөд Өмнөд Солонгосыг "дайсагнагч улс" гэж албан ёсоор тусгасан эсэх талаар тодорхой мэдээлээгүй байна. 

Даваа гарагт хэлсэн үгэндээ Ким Жөн Ун Үндсэн хуулийг улс орны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өөрчилсөн гэж мэдэгдээд, өөр дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.

Өмнө нь БНАСАУ-ын Үндсэн хуульд хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх тухай заалт тусгагдсан байсан юм. Гэвч удирдагч Ким Жөн Ун 2024 онд Сөүлийг "хамгийн ихээр дайсагнагч улс" гэж тодорхойлох хууль эрх зүйн өөрчлөлт хийх үүрэг өгснөөс хойш Пёньян Өмнөд Солонгосын талаар хатуу байр суурь баримталж, яриа хэлцээ хийх боломжийг удаа дараа үгүйсгэсээр ирсэн билээ.

Үүний зэрэгцээ тэрбээр АНУ-ыг дэлхийн олон бүс нутагт терроризм, түрэмгийлэл үйлдэж байна хэмээн буруутгасан байна.

"Улс орны нэр төр, эрх ашиг, эцсийн ялалт нь зөвхөн хамгийн хүчирхэг цэргийн хүчээр баталгаажна. “Дайснууд зөрчил мөргөлдөөнийг сонгох уу, эсвэл энх тайвнаар зэрэгцэн орших уу гэдэг нь тэдний сонголт бөгөөд бид ямар ч сонголтод хариу арга хэмжээ авахад бэлэн байна” гэж тэрбээр дурджээ. 

Түүнчлэн үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй "стратегийн аюул заналхийллийн" эсрэг цөмийн хүчний хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, "цөмийн зэвсгээр тогтоон барих" чадамжаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ амласан байна.

Түүнчлэн Умард Солонгосын “цөмийн батлан хамгаалах чадавх”-ыг цаашид улам бэхжүүлнэ гэж мэдэгдээд, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалд учирч буй “стратегийн аюул занал”-д цөмийн хүчээр “оновчтой, шуурхай” хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлнэ гэсэн байна. "Умард Солонгос нь цөмийн гүрний статусаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ дайсагнагч хүчнүүдийн аливаа өдөөн хатгалгыг дарах кампанит ажлыг идэвхтэй явуулна” гэж Ким Жөн Ун хэлжээ.

Тус улс 2022 оны парламентын хуралдаанаар цөмийн зэвсгийн тухай шинэ хуулийг баталснаар өрссөн ажиллагаа явуулахад цөмийн зэвсгийг ашиглахыг зөвшөөрч, цөмийн статусаа "эргэж буцалтгүй" гэж тодорхойлж байв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10