Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1418 км гүйгээд эх орондоо иржээ

admin@talim.mn
2026/03/24

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар гүйгээд эх орондоо иржээ.

Тэрбээр 34 өдрийн турш бүтэн марафоноор нийт 1418 км замыг туулж, БНХАУ-ын Тяньжин хотод гүйлтээ өндөрлүүлсэн байна.

Эх орондоо өчигөр ирсэн Б.Цэвээндаш “34 өдөр гүйж, замаа дуусгалаа. Сайн үйлсийн аянд зориулж өвөл, хаврыг дамжсан гүйлт маань энэ хүрээд өндөрлөж байна. Гүйлтэд маань олон хүн тусалж дэмжсэн. Хамтарч ажилласан БНХАУ-ын түншүүд маань маш сайхан хүлээж авав. Хаалтын ёслолын үеэр БНХАУ-ын талаас Дэлхийн эрүүл мэндийн элч гэдэг хүндтэй шагналыг олгосон. Мөн тус улсын Эдийн засаг, статистикийн судалгааны хүрээлэнгээс “Нэг бүс-Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч”-ээр томиллоо. Гүйлтээр дамжуулж эрүүл зөв амьдрах, байгаль эх дэлхийгээ хайрлах соёлыг цаашид ч түгээнэ. Энэ гүйлт маань олон хүнд урам өгсөн болов уу. Хэлсэн амандаа хүрч гүйлтээ яг гүйцээсэн. Гүйх хугацаанд ямар нэг бэрхшээл тохиолдсонгүй. Дасгал хөдөлгөөн хийхээс залхуу хүрээд байвал өөрийгөө ташуурдаж босгоод алхаж, гүйж байгаарай. Архи, тамхиа хаяж баасан гаргийг биеийн тамир спортоор хичээллэдэг өдөр болгоорой залуус аа” гэв.   

Түүний хувьд Монголын нутгаар Замын-Үүд хүртэл 661 километр, Эрээнээс Бээжин хот хүртэл 757 километр замыг гүйжээ. Тэрбээр гүйлтийнхээ талаар баримтат кино хийж, ном бичих сонирхолтой байгаа аж. Б.Цэвээндаш дэлхийн дээвэр болох Эверест оргилд өмнөд, хойд замаар авирсан цөөхөн монгол уулчдын нэг юм. Тэрбээр 2012 онд Балбын талаас авирч байсан бол дөрвөн жилийн дараа Хятадын талаас оргил руу мацсан түүхтэй.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10