3 настай дагавар охиноо хөнөөсөн 34 настай эрэгтэйг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ

admin@talim.mn
2026/03/24

Архангай аймагт бага насны хүүхэд хойд аавынхаа гарт амиа алдсан |2025.10.20|-ны шөнө гарсан. 34 настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Д нь гурван настай охиноо зодож, амийг нь хөнөөсөн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болж, шүүгдэгч Д-д бүх насаар нь хорих ял оноосон байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүх хурлын шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Хохирогч охин 3 нас 6 сартай байж. Тухайн өдөр хажуу айл нь "хоол ид" гэж хэлсэн учир аав, ээжтэйгээ хамт оржээ. Улмаар тухайн айлд байсан томчууд согтууруулах ундаа хэрэглэж, ээж нь 23.00 цагийн үед хүүхдүүддээ ундаа авч ирэхээр дэлгүүр явжээ. Энэ үед ээж нь охиноо аваад явах гэтэл яллагдагч Д "өглөө цэцэрлэгтээ явах учраас би унтуулж байя" гээд үлдэж. Эргэн ирэхэд хажуу айлынх нь хүн "танай шал цус болсон байна, хүүхдийн чинь хамраас цус гарсан байж мэднэ" гэжээ. Ээж нь хар хурдаараа гэртээ ирэхэд хаалгыг нь цоожилсон байх ба, хаалга тайлах үедээ "хүүхдийг чинь зодчихсон шүү" гэж нөхөр нь хэлжээ. Охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай, нүүр хэсэгт нь алчуур тавьсан, ухаангүй байж. Д-д хандаж "хүүхэд яагаад зодож байгаа юм бэ" гэхэд өөдөөс хараад инээжээ. Энэ бол охины ээжийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг.

Охины ээж Д-тэй 2024 оны есөн сард фейсбүүкээр танилцжээ. Хэрэг гарах үед охины ээж гурван сартай жирэмсэн байсан ба Д өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, охиных нь үсийг зулгааж байсан талаар ч ярьсан байдаг.

Харин яллагдагч Д “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. “О-ыг дэлгүүр ороод ирэх үед нь өөрийн гэртээ ороод хаалгаа цоожлоод онгойлгохгүй байх үедээ охиныг чинь би зодчихлоо” гэж хэлсэн талаар би санахгүй байна. Би уг нь С-г цохиж зодож үзээгүй. Тийм зүйл ч болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдаггүй юм. Ширүүхэн дуугарахаар О хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхлээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу, алга, өмсөж байсан хувцас эд нар цус болсныг мэдсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй" хэмээсэн байна.

Улмаар шүүхээс гэрч нарын мэдүүлэг, баримтууд дээр түшиглэн яллагдагч Д-д бүх насаар хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: dorgio.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10