Ж.Энхбаатар: Иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөл “Ногоон нуур 1008 айл” төсөлд хэрэгжих боломжгүй

admin@talim.mn
2026/03/23

БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг худалдан авах хүмүүст зориулж шинэ журам батлагдсантай холбоотой “ТОСК” ТӨХХК-ийн  Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатараас мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр, “2026 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Төрийн өмчит орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдсан. Түрээслэхтэй холбоотой есөн бүлгийн иргэд байна. Залуу гэр бүлд 15 хувь, Төрийн тусгай албан хаагчдад 15, багш эмч нарт 20 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, ахмад настан 18 хувь, олон хүүхэдтэй гэр бүлд 2 хувь, өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь, ХБ иргэдэд 10 хувь, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд 5 хувь гэдэг квот тавьсан.

Үнийн хувьд Улаанбаатар хотод мвк 11880-15840 байхаар үнэ шинэчлэн тогтоосон. Өнөөдрийн байдлаар ТОСК дээр 1520 орчим орон сууц түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц байна. Иргэдийн дунд буруу мэдээлэл гараад байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өгч байгаа “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууц маань зөвхөн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгогдоно. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцын 750 айл нь шууд орон сууцаар газраа сольсон, нөгөөх нь 252 айлыг түр суурьшуулах гэдэг хоёр улсын хооронд гэрээтэй учир өөрчлөлт оруулж болохгүй. Иймд иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөл “Ногоон нуур 1008 айл” төсөлд хэрэгжих боломжгүй. Яг одоогоор сул орон сууц алга байна. Гэхдээ Монгол улс Солонгос улстай байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Солонго 1,2” төсөл хэрэгжиж байна. Буянт-Ухаад байрлах энэ төсөл нийт 5002 айлын орон сууц бөгөөд 2042 айлыг хүлээж авахаар ажиллаж байна. Энэ айлуудыг хүлээн авсны дараа улсын комисс холбогдох бичиг баримт бүрдсэний дараа ойролцоогоор энэ оны наймдугаар сарын дундаас есдүгээр сар хүртэл түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр иргэдэд олгоно” гэв.  


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10