ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

admin@talim.mn
2026/03/20

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа. 

1981 оны гуравдугаар сарын 22-30-нд Зөвлөлт-Монголын хамтарсан “Союз-39” сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон. Ерөнхий сайд энэхүү түүхэн үйл явдлын 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаа баатарт хүргээд бахархалт үйл явдал болж байсныг тод санадгаа дурсан ярилаа. 

Энэ нь зөвхөн нэг нислэг бус, харин Монголын шинжлэх ухаан, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал байлаа. “Союз-39” хөлгийн баг сансрын “Салют-6” станцад ажиллаж, анагаах ухаан, биологийн чиглэлээр олон чухал туршилт амжилттай гүйцэтгэсэн нь манай улсын шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. 

БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туаннар 1978 оноос ЗХУ-ын “Оддын хотхон”-д хоёр жилийн турш хамтран бэлтгэл хийж, тэр үеэсээ нөхөрлөсөн найзууд. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан “Сансрын хамтын ажиллагаа” сэдэвт агаар, сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүндэт зочдын нэг юм байна.

Ноён Фам Туан хүлээн авч уулзаж буйд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт талархал илэрхийлээд өөрийгөө Монгол Улстай сэтгэл ойрхон хүн гэж тодотгов. Монголд олон ирсэн, анх 1965 онд хөл тавьсан, сансраас Монгол Улсыг харж байсан зэрэг дурсамжаа яриад монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд оролцохоор ирсэндээ баяртай байна гэлээ.  1980 онд сансарт ниссэн, Азийн анхны сансрын нисэгч, Вьетнам улсын төдийгүй Азийн түүхэн амжилтын эзэнтэй уулзаж буйдаа Ерөнхий сайд талархал  илэрхийлээд хоёр баатрын нөхөрлөл болхувь хүмүүсийн харилцаа төдийгүй Монгол, Вьетнамын ард түмний найрамдлыг бататгаж, ирээдүйн хамтын ажиллагаанд урам зориг өгсөн нөхөрлөл юм гэдгийг онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24