Хуульч Р.Булгамаа: Таван давхраас үсэрч гэмтсэн монгол залуугийн эрхийг эцсээ хүртэл хамгаална

admin@talim.mn
2026/03/15

2026 оны хоёрдугаар сарын 9-ний шөнө Солонгост визгүй амьдарч байсан монгол залуу гаднаас хүчээр онгойлгож орж ирэх солонгос цагдаагаас айсандаа таван давхраас үсэрсэн хэрэг гарчээ. Залуугийн нурууны яс хугарч, яаралтай эмнэлэгт хүргэгдсэн ч даатгалгүйн улмаас эмнэлэг хоёрдахь өдрөөс нь өдөрт 1-2 сая воны төлбөр нэхэгдэж, эмнэлгээс гарахыг шаардаж эхэлсэн байна. Эцэст нь эмнэлгээс гарахдаа нэг сая воны төлбөр төлсөн ч одоогоор гэртээ гарч орж чадахгүй байгаа аж. Асуудал үүгээр дуусаагүй. Цонхоор үсрэхэд хүргэсэн нөхцөл байдлын талаар гаргасан гомдлыг Солонгосын цагдаа нар маш удаан бүртгэж авахаас эхлээд хүнд суртал эхэлсэн аж. Одоогоор монгол залуугийн эрхийг  хуульч Р.Булгамаа хамгаалж байгаа бөгөөд тэрбээр "Мэдээж визгүй амьдарсан нь бидний буруу байж болно. Буруу ч гэж дээ амьдрах гэж яваа нь тэр.. Гэхдээ хэрэг хийгээгүй, мөрөөрөө амьдарч байгаа гадаад хүний хаалга, үүдийг хүчээр онгойлгон дайрч орох эрх ямар ч цагдаагийн ажилтанд байх ёсгүй. Цагдаагийн ийм түрэмгий үйлдэл хүнийг амь насаа алдсан ч яахав гэсэн айдаст хүргэж, эцэст нь таван давхраас үсрэхэд хүргэсэн бол энэ асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй. Хууль гэдэг хүн хамгаалах ёстой юу. Эсвэл айлгах ёстой юу. БНСУ-ын цагдаагийн газраас асуух өдөр ирэх байх.. Би энэ хэрэгт өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

Үйл явцыг олон нийтэд мэдээлж байх болно хэмээн мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10