Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй

admin@talim.mn
2026/03/11

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

Уг асуудлаар Э.Бат-Үүл өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Улс төрийн захиалгаар шүүж ялласан ч яадаг юм” гэж цагаандаа гарч байгаагаа шүүх зарлаж байгаа бололтой. Н.Алтанхуягийг цагаатгасан шүүх нь яг 2 жилийн дараа яг өөрийнхөө гаргасан цагаатгалын шийдвэрээ ичгүүргүйгээр хүчингүй болгож байна. Н.Алтанхуяг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөнө гэсэн учир. Гэгээн цагаан өдөр арай ч дээ. Г.Занданшатар Н.Алтанхуягийг ямар нэг аргаар нэр дэвшүүлэхгүй байх санаатай гэсэн мэдээлэл байсан юм. О.Алтангэрэл ч мэдэгдэл хийгээд байсан. Тийм улаан цайм юм гэж юу байхав, блээф гэж бодож байсан чинь үнэн болж таарлаа.

2020 оны УИХ-ын сонгуулиар ч манай нэр дэвшигчдийг улаан цайм хууль зөрчин шүүхийн шийдвэрээр барьж хорьсон. Манай нам арчаагүйтээд яаж ч чадаагүй. Түүнээс хойш Ардчилсан намыг “гөлөг шиг” үзэж зоргоороо дээрэлхэж, доромжилдог явдал цадигаа алдсан. Энэ нам ийм байгаагүй юм. Арслан барс шиг арсалдаж, нэр дэвшигч байтуйгай, жирийн гишүүдээ ч хамгаалж чаддаг нам байсан юм. Намын дарга О.Цогтгэрэл ээ. Нэр дэвшигч нараа хууль бус дарамтаас хамгаалж чадахгүй арчаагүй намыг сонгогчид ч итгэж сонгодоггүй юм. Өөрийгөө ч хамгаалж чаддаггүй арчаагүй намаар тэнэг ард түмэн л төр удирдуулах биз.

Ардчилсан намын УИХ-ын гишүүд ээ. Хүн айдсаар өөрийгөө авардаггүй юм. Айдсаар чинь нэг бол заяагүй урвагч боол болгоно, үгүй бол хөнөөдөг юм. Та нар айвал сонгочид чинь та нараас дайжих болно. Үүнийг мэдээд МАН энэ аргыг байнга хэрэглэдэг боллоо. Бас МАН та нарын ухаантай царайлсан, үнэндээ арчаагүй зулгуйч байдлыг чинь андахаа болиод, түүгээр чинь тоглодог болчихлоо. Та нар үүнийгээ мэдэж байгаа юу. Одоо бүгдээрээ нэг болон тэмцэж, Монголын шүүхийг зайдалсан МАН-ын хандыг нь дарах хэрэгтэй. Орчин цагт Шүүхийг гартаа хийх замаар дарангуйлал тогтоодог улс төрийн технологи хаяагүй тогтож байгаа. Та нар бүгдээрээ талбай дээр гарч ирээд тэмцэхэд, үгүйдээ МАН-ын аархалд дарлуулсан гишүүд, олон түмэн дагахад бэлэн байгаа. Тэд тэсрэхэд бэлэн байгаа. Гэхдээ тэднийг зоригжуулах, дагуулах, хамгаалах манлайлагч улс төрийн хүч алга.

Одоо та нар зоригтой байхгүй гудайх ахул, ард түмнээ манлайлах цагт нь манлайлж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд байтугай, 2028 оны УИХ-ын сонгуульд ч ялахгүй. Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй. Тэгэж байхаар шууд непалдах хэрэгтэй. Шүүхийнхэнд хэлэхэд, та нарыг гэмт хэргийнхээ гар хөл болгож байгаа улстөрчид, ээлж нь болоход та нарыг ч бас золиослох болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10